Уншиж байна ...
Зураг
Зураг

П.Эрхэмбулган: Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах бусад арга хэмжээний талаар нийслэлийн төсөвт санал ороогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын гадна орчны агаарын бохирдлыг арилгах шийдэлгүй болчхоод байгаа энэ үед дотоод орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгасан эсэх талаар албаны хүн НИТХ-ын үеэр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган "Хоёр долоо хоногийн өмнө хотын орлогч нар болон зарим төлөөлөгч, Агаар орчны бохирдлыг бууруулах газрын даргын хамт судалгаа хийх хүрээнд хувийн ААН-д ажиллалаа. Энэ хүрээнд нийт төрийн өмчит 316 цэцэрлэгийн 30%-ийг агаарын дотоод орчны бохирдлоос сэргийлэх төлөвлөгөө гаргаж, Агаар Орчны Бохирдлыг Бууруулах Газарт тооцоолол хийгдэж байна.

Нийслэлийн төсөвт санхүүжилтийг тусгаагүй ч эрүүл мэндийн байгууллагуудад ХЕПА шүүлтүүртэй, дотоод орчны бохирдлыг багасгах тоног төхөөрөмжүүдийг суурилуулах боломжтой. Ихэнх эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн тул тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаар дотоод орчны бохирдлыг багасгах тоног төхөөрөмжийг авах боломжтойг зөвлөж буй. 

Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах бусад арга хэмжээний талаар нийслэлийн төсөвт санал ороогүй"- г хэллээ.

Дотоод орчны агаар бохирдолтой үед хоолой сэрвэгнэн ханиалгах, нүд аргах, нулимс гоожих, толгой өвдөх, гэрийн тавилга дээр тоос тогтох шинж тэмдгүүд илэрдэг байна.