Уншиж байна ...
Зураг
Зураг

109 удаагийн торгууль төлөөгүй жолоочийн эрхийг жилийн хугацаатай хасжээ

П.Сайнжаргал, IKON.MN
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуульд заасан хугацаанд торгуулиа төлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас жолооч нарт санууллаа.

Тухайлбал 109 удаагийн торгууль төлөөгүй жолоочийн “Жолоодох эрх”-ийг нэг жилийн хугацаагаар хассан байна.

Хуульд зааснаар гурван сараас хоёр жилийн хугацаагаар эрх хасна.

Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дэх хэсэгт:

Оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна хэмээн заасан байдаг.

зураг
 
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

 

Эх сурвалж: ТЦА