Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал ид дундаа явж байна. Энэ шинэ улирлаас эхлэн Үндэсний дээд лигийн “Дархан Юнайтед” багийн ивээн тэтгэгчээр уул уурхайн ханган нийлүүлэлтийн ЦБОН компани ажиллах гэрээг үзэглэлээ.
ЦБОН компанийн ТУЗ дарга Э.Пүрэвсүрэн “Энэ хамтын ажиллагааны хүрээнд Дархан Юнайтед баг сагсан бөмбөгийн спортын соёлыг Монгол улсдаа түгээн таниулсан үлгэр жишээ баг байж тогтвортой амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн ЦБОН компанийн зорилт нь сагсан бөмбөгөөр дамжуулан залуучууд, гэр бүл, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах юм” гэж онцоллоо.
Дархан Юнайтед багийн менежер Н.Амарсанаа “Багийн спорт зардал ихтэй учир хөрөнгө оруулагч, спонсор, хамтрагчид найдвартай сайн байж амжилт гаргадаг. Бид өмнөх улиралд анх удаа оролцсон хэдий ч хүчтэй өрсөлдөгч байсан. Шинэ улиралд илүү хичээн, дэмжигчид болон хамтрагчдынхаа итгэлийг дааж амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
ЦБОН компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн эрэгтэй дээд лигийн “Дархан Юнайтед” багаас гадна эмэгтэй дээд лигийн “Омни хүлгүүд”, Оюутны лигийн Этүгэн их сургуулийн багуудтай хамтран ажиллах зэргээр нийгэмд илүү тэгш хүртээмжтэй нөлөөлөл үзүүлэх зорилт тавин ажилладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!