Япон улс хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор паспортынхоо зурагтай хуудсыг хуванцар материалтай болгожээ.
Ирэх оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн захиалагдах шинэ паспортууд ийм загвартай хэвлэгдэх юм байна.
Хуванцар хуудас нь завсраа тусгай чип агуулсан байх тул хуурамчаар үйлдэхэд хэцүү болох гэнэ.
Хуванцар хуудсыг хазайлгаж харахад интоорын цэцэг болон тогорууны дүрс тодорч харагддаг нууцлалтай болжээ.
Шинэ загварын паспортыг хэвлэх хугацаа 14 хоног болж, өмнөхөөсөө уртсахыг Японы гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Одоогийн паспортыг тус улсын иргэд захиалснаасаа хойш долоо хоног орчмын дараа хүлээж авдаг юм.
Шинэ паспортын дизайныг Япон улсын мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэдэг Үндэсний Хэвлэлийн Хороонд бүтээжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!