Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Цогтгэрэл: Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой шүүхийн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн

А.Ням-Өлзий, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчид Хөгжлийн Банкны гэх хэрэгт холбогдсон АН-ын бүлгийн гишүүн Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарын гишүүдийн асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Н.Алтанхуяг гишүүний тухайд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг цагаатгах шийдвэр гаргаад байсан юм. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж үзээд дахин хэлэлцэх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаснаар анхан шатны шүүх рүү хэргийг буцаагаад байгаа.

Харин Д.Цогтбаатар гишүүний тухайд анхан шатны шүүх түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улмаар хяналтын шатны уг хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. Ингэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татан нөхцөл бүрдээд байгаа юм.

Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид тухайн гишүүдтэйгээ ярилцаж байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол шийдвэрийг эхлээд бичгээр авъя. Дараа нь тодорхой байр сууриа илэрхийлж бүлэг дээр дээр мэдээлэл хийе гэдэг саналыг өөрсдөө гаргасан учраас бид хүлээзнэсэн байдалтай байна.

Хоёрдугаарт, жишээ нь Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой асуудал нь хувь хүний гэхээсээ илүү Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг шүүх байгууллага шүүсэн явдал. Энэ нь онолын хувьд шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалаа дэнсэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн явдал гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Харин Ерөнхий сайд, сайд нар тухайн асуудлыг шийдэхдээ хувийн эрх ашиг шургуулж, авлига, албан тушаалын асуудал гаргасан бол энэ тусдаа шийдэгдэж болно. Түүнээс биш улс төрийн шийдвэрийг нь шүүх ёсгүй гэдэг байр суурийг АН-ын гишүүд илэрхийлж байгаа.