Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийслэлээс хүүхэд, гэр бүлийн хөгжил, эерэг хандлагыг дэмжих сургалтад 420 сая төгрөг зарцуулна

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын хуралдаанаар 2025 оны төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд буй.

Хэлэлцүүлгийн үеэр гэр бүлийн хөгжилд зарцуулах төсвийн талаар Нийслэлийн Санхүү Хөрөнгө Оруулалтын газрын дарга Б.Энхжин "Нийслэлийг 2012-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, эерэг хандлагыг дэмжих сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулж 420 сая төгрөгийг төсөвлөсөн.

Гэр бүл, хүүхэд хамгааллын байгууллага нь хуулийн дагуу улсын төсвөөс санхүүждэг.

Нийслэлийн төсвөөр "Нэг төв" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж мэдээлэв.

Нийслэлийн 2025 оны төсвийг боловсруулахдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын эдийн засгийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх, авто замын түгжрэл бууруулах чиглэлд анхаарсан гэж албаныхан хэлж байлаа.