ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Ханш нээх өдөр ичигсэд хөдөлж, амьд бие сэргэдэг"

ikon.mn
2022 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнын зурхайд маргааш /2022.04.05/ ханш нээх улирал эхэлнэ гэжээ.Энэ өдрийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, "Дорно Өрнийн сарын зурхай" сонины эрхлэгч Д.Цогтбаатарын өмнө нь өгч байсан тайлбарыг дахин хүргэж байна.



Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн хуанли цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.

Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой. Буддын шашны тахилын зул өргөх сударт: “Энэхүү зулыг өргөсний ач буянаар Эх болсон хамаг амьтад бүгдээр Эгнэгт мунхгийн харанхуйгаас гэтлээд Эгүүрд билиг билгийн дээдийг олох болтугай” хэмээжээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.

Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байсан.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг. 

Монголчууд ханш нээх зан үйл хийдэггүй. Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сүүлдээ ёр болж, хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхүү ёсыг Дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна.

Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл хэмээн үздэг аж.

Харин Монголчууд эцэг эхийнхээ өөд болсон газрын гэрийн буурины ойролцоо гурван жил гэр барьж амьдардаггүй. Нутаглуулсан газар нь 3-5 жил очдоггүй уламжлалтай. Хэрвээ зайлшгүй очих шаардлагатай бол өдөр харж, Сандуйн жүд хэмээх номыг уншуулж явах хэрэгтэй хэмээн үздэг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.109.43] 2022/4/5
Адилхан Будда шүтдэг Азийн орнууд ханш нээх өдөр тэнгэрт хальсан эцэг өвгөдийн газарт очиж хүндэтгэл үзүүлдэг байхад Монголын Будда шашин яагаад хүмүүнлэг бус юм бэ.3-5 жил газрыг нь эргэж болохгүй ч гэх шиг мунхруулаад байдаг хүмүүнлэг бус шашин юм биш үү
5 | 0 Хариулах
Зочин [66.181.164.47] 2022/4/4
Ер нь бол угсаатны зүй бол 70-100 жилд шинэчлэгдээд тухайн цаг болон нийгэмтэйгээ уялдаатай болж яваад байх шиг байна лээ
2 | 0 Хариулах
Ev+hamt [202.126.89.158] 2022/4/4
..ene Khansh neekh uder bol muu muukhai uum sergej amilj baigaa uil yavdal.! Mun Muu khii AMYOS.uud.n sunsuud khurtel ami orj amitan khumuusiig tugsheedeg..!
0 | 2 Хариулах
Улам л данхайгаал [103.111.68.3] 2022/4/4
ОДОО бас юун хятад заншил вээ f u c k aa !!
0 | 0 Хариулах
Би Монгол хүн [202.21.116.78] 2022/4/4
Талийгаачаа хээр аваачаад ил тавьдаг байсан заншилтай л холбоотой 3 жил очиж болохгүй гэдэг байх аа. Хээр тавьснаас нь хйош нэг их удалгүй очсон чинь нөгөөх нь янз бүр болчихсон чоно нохой шувуу ч идээгүй эсвэл дутуу зулгаасан гэх мэтээр хэвээрээ байж байвал яах вэ.... Боддоо та нар. одоо харин чандарлаж эсвэл хайрцаглаж байгаа үед уг нь очих зүгээр л баймаар юм. Гэхдээ нэгэнт тогтсон уламжлалаа дагаад л очиж болохгүй гэдэг биз дээ
7 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2022/4/4
Buddin shashniig manjuuud mongold mash hortoi bolgoj huvirgasan ternii 1 ni ochij bolohgui gedeg surgaali, umhii lamnuud buddin shashniig novsh bolgoj bndaa
4 | 0 Хариулах
Зочин [64.119.31.162] 2022/4/4
Эцэг эх ойр дотныхоо хүнийг оршуулсан газар 5 жил очихгүй байх ёстой гэдгийг л сайн ойлгохгүй байгаа юм даа. Санах болгондоо л очмоор байдаг шдээ. Гадаадын орнуудад санах тоолондоо хэзээ ч хамаагүй очоод болоод байдаг харин манайх болдоггүй. Энэ 5 жил очиж болохгүй гэдэг чинь мухар сүсэг биздээ мэргэн ардаа
6 | 0 Хариулах
Zochin [68.206.8.181] 2022/4/4
Chandarlaad unsiig ni gertee bailgaad bdag ch humuus bolon gadaad uls ornii soyol ch bdag yum bna. Ter ued hansh neeh udur esvel 5 jil buu hel udur bur min sec hamt bgaad ergeed bna gesen ug biz dee
3 | 0 Хариулах
Зочин [57.73.48.37] 2022/4/4
хашаандаа оршуулчихсан, хажууд нь хоолоо идээд сууж байдаг шд. эсвэл чандрыг нь шкафандаа хийчихсэн байдгийн
1 | 0 Хариулах
Хөб [202.126.88.73] 2023/4/5
Чи оч оч
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.89] 2022/4/4
Хятадын хааны ХАН ШИ хэмээх хүүгийн үхсэн өдөр.
2 | 11 Хариулах
УВС [64.119.19.108] 2022/4/4
ХЯТАДУУДЫН Л ЮМ ШҮҮ ДЭЭ, МОНГОЛ ХҮНД ХАМААГҮЙ, УЛААНБААТАРЫН ГИТАДУУДЫН ДЭЛГЭРҮҮЛСЭН СОЁЛ
3 | 7 Хариулах