ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн улсын олимпиадын шилдгүүд тодорлоо

ikon.mn
2022 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

АНУ-ын санхүүгийн салбарт нийтдээ 6.3 сая хүн ажилладаг. Түүний 100,000 орчим нь буюу ердөө 1.7% нь дэлхийн санхүүгийн төв болох Уолл Стритийн томоохон хөрөнгө оруулалтын банкуудад ажиллаж байна. Тэдгээр санхүүгийн болон хөрөнгө оруулалтын ахисан түвшний менежерүүдэд тавигддаг гол шалгууруудын нэг бол “CFA” буюу “Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч”-ийн зэрэг юм.

CFA зэрэг авахад 1,2,3 түвшний шалгалтуудыг амжилттай өгсөн байх шаардлагатай ба зөвхөн эхний шатны шалгуурыг давахад дор хаяж 300 цаг зарцуулсан байх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөдөг. Санхүүгийн шинжээч хүн компанийн ирээдүйн мөнгөн урсгалыг алдаа мадаггүй тооцоолж, хамгийн үр ашигтай хэлбэрээр мөнгийг зарцуулан, хөрөнгө оруулалтын боломжуудыг байнга эрэлхийлдэг маш хариуцлагатай албыг хашиж буй мэргэжилтэн билээ.

Ажил олгогчид CFA зэрэг эзэмшдэг мэргэжилтнийг зөвхөн онолын мэдлэгтэй, ур чадвартай ажилтан гэж харахаас илүүтэйгээр багагүй цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд болон өөрийгөө ялан дийлэхэд зарцуулж чаджээ гэж хардаг.

Мөн коллеж болон их сургуульд суралцаж буй оюутнуудын хувьд аль нэг хөрөнгө оруулалтын банканд ажилд орно гэдэг амьдралынх нь томоохон зорилгуудын нэг байдаг. Манай улсын оюутан, төгсөгчдийн хувьд олон улсын түвшинд өөрсдийгөө бэлтгэж байгаа нь сайшаалтай.

Сүүлийн жилүүдэд манай боловсролын системд ихээхэн шинэчлэлт хийгдэж, санхүүгийн боловсрол олгож буй их, дээд сургуулиуд сургалтын системдээ “CFA” программын агуулгыг шингээж өгч байгаа нь санхүүгийн чиглэлээр сурч буй оюутнуудыг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, чадварлаг боловсон хүчин болоход ихээхэн түлхэц өгч байгаа билээ. Гаднын хөрөнгө оруулалтын банкуудад багагүй тооны Монголчууд ажиллаж байгаагаас үүний үр дүнг харж болох юм.

Чадварлаг боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэхэд бодитой түлхэц болж буй ажлуудын нэг бол санхүүгийн чиглэлээр сурч буй оюутнуудын дундах “САНХҮҮГИЙН УЛСЫН ОЛИМПИАД” байдаг бөгөөд улсын хэмжээнд санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их, дээд сургуулиудын оюутнууд оролцдог өргөн хүрээний олимпиад юм. Уламжлал ёсоор Санхүү эдийн засгийн их сургуулиас санаачлан 2022 оны “САНХҮҮГИЙН УЛСЫН ОЛИМПИАД”-ыг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд олимпиадын агуулга, сорилго тестүүд нь CFA программын дагуу боловсруулагдсан байдгаараа онцлогтой.

зураг
 

Энэ жилийн “САНХҮҮГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАД” нь 2022.03.18 – 03.25-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан ба эхний шатанд 8 их, дээд сургуулийн 13 багийн 65 оюутан оролцож, II шатанд 4 их сургуулийн 6 баг шалгаран шилдгийн төлөө өрсөлдөв.

зураг
 

Олимпиадын шүүгчид баруун гар талаас: 1. Б.Батдаваа, CFA-Үндэсний статистикийн хорооны дарга 2. Э.Тулга, CFA- Инвескор ХХК, Судалгаа хөгжүүлэлтийн менежер 3. Б.Хулан, CFA-Зайон Ассет Менежмент ХХК, Хөрөнгө оруулалт хариуцсан захирал 4. Б.Булган, CFA-Интелмайнд групп, ХО хариуцсан захирал 5. М.Батхуяг ХААИС-ийн Ахлах багш

Олимпиадын I шат - хувийн дүнгээр:

  • 1-р байр: СЭЗИС, Н.Дэлгэрцэцэг
  • 2-р байр: СЭЗИС, Ц.Чинзориг
  • 3-р байр: СЭЗИС, Б.Лхагвадулам; МУИС, Э.Алтанзул
  • 4-р байр: МУИС, Э.Төгөлдөр
  • 5-р байр: МУИС, Б.Оюунсайхан

II шат - багийн дүнгээр:

  • 1-р байр: СЭЗИС, UFElites
  • 2-р байр: МУИС, NUM-Finance
  • 3-р байр: МУИС, Apozun
  • 4-р байр: СЭЗИС, Kaizen
  • 5-р байр: Мандах ИС, Blades
  • 6-р байр: ШУТИС, MUST-1

Ийнхүү Улсын санхүүгийн олимпиадын аваргууд тодорлоо. Шилдэг оюутнууддаа олон улсын түвшний мэргэжилтэн болох цаашлаад CFA зэрэгтэй болох зэрэг ирээдүйн ажил үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

Олимпиадыг зохион байгуулагч: СЭЗИС, Санхүүгийн Удирдлагын Тэнхим

Алтан ивээн тэтгэгч: COINHUB

Ивээн тэтгэгч: АШИД АССЕТ МЕНЕЖМЕНТ, АЛТАН БУМБА САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

Мэдээллийн ивээн тэтгэгч: TDB SECURITIES SC, LEMON PRESS

1-р байр: СЭЗИС, UFElites

зураг
 

2-р байр: МУИС, NUM-Finance

зураг
 

3-р байр: МУИС, Apozun

зураг
 

4-р байр: СЭЗИС, Kaizen

зураг
 

Мэдээллийг бэлтгэсэн: “TDB Securities SC” – Таны хөрөнгийн зах зээлийн дижитал хөтөч

/Олимпиадын бусад зургийг эндээс үзнэ үү./

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.82.80] 2022/4/2
Huuhduuded bayar hurgey. Ter coinhubiin hog zailaachee
0 | 0 Хариулах
Зочин [161.29.229.178] 2022/4/1
МУИС авахгүй байх нь аргагүй. Гадаадад төгссөн докторуудаа бизнесийн сургууль нь дэмжиж ажилладаггүйгээс бүгд ажлаасаа гарсан. 20 жилийн өмнө зааж байсан хичээлүүдээ мэргэжлийн BA in FINANCE цолыг ч хангаагүй хүмүүсээр заалгадаг. Цалин нь муу, дэмжихгүй газар хүн тогтохгүй ээ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.213] 2022/4/1
СЭЗИС дандаа авах юмдаа..
2 | 1 Хариулах
Зочин [202.21.96.212] 2022/4/1
Сүүлийн 5 жилийн 4-т нь МУИС-н баг 1-2р байранд орсон байдаг юм байна. Ямар ч мэдээлэлгүй худлаа мэдээлэл бичих юм даа. https://lemonpress.mn/news/finance_original/
1 | 4 Хариулах
Зочин [59.153.114.95] 2022/4/1
МУИС сайн байна үү. Төрөлжсөн сургуультай ана мана үзжээ. Одоо МУИС-т анагаахын сургуультай болж АШУИС-г дарах хэрэгтэй.
0 | 0 Хариулах