Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ

ikon.mn
2022 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн албаны ерөнхий шалгалтын энэ оны хуваарь гарсан байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний 08:15 цагт эхлүүлнэ.

Тодруулбал, ирэх сарын 1-4-ний өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3,574 иргэн бүртгүүлсэн байна.

Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Шалгалтын товлосон цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой.  Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан тохиолдолд бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солихыг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.