CU сүлжээ дэлгүүр Улаанбаатар хотын ариун цэврийн өрөөний хүртээмжийг нэмэгдүүлж байна
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь олон улсын стандартад бүрэн нийцсэн конвиниенс дэлгүүрийн сүлжээ болох CU брэндийг албан ёсны мастер франчайз эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлэн 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
CU конвиниенс дэлгүүрийн бүх салбарууд дэлхийн стандартын дагуу үнэ төлбөргүй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байдаг бөгөөд салбар дэлгүүрийн тоо нэмэгдэхийн хэрээр нийслэл хотын ариун цэврийн өрөөний хүртээмж нэмэгдэж, Улаанбаатар хотын нийтийн талбайн цэвэр цэмцгэр байдал, эрүүл орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.
Нийслэлийн Засаг даргын зүгээс үйлчилгээний газруудыг бодлогоор дэмжиж, шаардлага хангасан үйлчилгээ бүхий байгууллагуудыг 24 цагаар ажиллах зөвшөөрөл олгож эхэлсэн нь Улаанбаатар хотын 1,6 сая иргэдэд стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах боломжийг олгосон чухал шийдвэр боллоо.
Улмаар тус шийдвэрийн хүрээнд CU дэлгүүрийн 87 салбар 24 цагаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь хотын иргэдэд хоногийн аль ч цагт ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм.
Нийслэл хотын иргэд та бүхэн хотын соёлоо дээдлэн CU сүлжээ дэлгүүрийн салбарт байрлах ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
