ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Ганзориг: Бодлогын хүүг нэмсэн нь инфляцыг буулгах биш харин өсгөнө. Эдийн засагч хүний хувьд буруу шийдвэр гэж үзэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ханш болон инфляц өсөөд байгаа энэ үед Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 9% болгон 2.5% нэмэгдүүлэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргасан.

Энэ шийдвэрийн талаар эдийн засагч Ө.Ганзориг өөрийн фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Бодлогын хүүг 9 хувь болгож байгаа гол шалтгаан, зорилгыг сүүлийн үед зарим улс төрч тайлбарлахдаа Монголбанк долларын ханшийн өсөлтийн эсрэг болон инфляц өндөр байгаатай холбогдуулан өсгөсөн гэж ярьж байна. Эдийн засагч хүний хувьд би үүнийг буруу гэж үзэж байна.

Монгол Улсын инфляц иргэдийн гар дээр их мөнгө овоорсноос болоод өсөж байгаа юм байхгүй. Долларын ханшийн өсөлт ч ялгаагүй иргэд гэнэт доллар аваад, тансаг зүйл хэрэглэх гээд байгаагаас болоогүй. Монгол Улсын эдийн засгийн хувьд инфляцтай бодлогын хүүг өсгөж тэмцэнэ гэдэг үр нөлөөгүй гэж үзэж байна. Би 20 гаруй жил энэ улсын эдийн засгийн салбарт ажиллаа. Валютын ханшийг мэддэг, олон улсын сертификаттай дилер хүний хувьд хэлж байна.

Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өссөнөөр хүмүүсийн хэрэглээ буурна. Хэрэглээ буурснаар инфляцыг тогтооно гэж эдийн засгийн онолд тайлбарладаггүй. Инфляц үүссэн шалтгаан нь бараа бүтээгдэхүүний хомстол. Үүнийг жирийн иргэн хүртэл ойлгож байгаа шүү дээ. 

  1. Бодлогын хүү өссөн асуудал. Бодлогын хүү өссөнөөр нэгдүгээрт хадгаламжийн хүү өснө. 6-7 хувьтай байгаа хүү 9-10 хувьтай болох нь ойлгомжтой боллоо. Үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдэнэ. 10 хувийн хүүтэй зээл 13 хувь болно. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү сүүлийн 30 жилийн түүхэнд байхгүйгээр бууж ирсэн бөгөөд сарын 1.6% руу орж байсан. Гэтэл одоо нэмэгдэх нь тодорхой болчихлоо. Хүү одоо 3%-аар нэмэгдчихээр барилгын үнэ өснө. Худалдаа наймаа хийдэг бүх хүний зээл өснө. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмсэн нь инфляцыг буулгах биш харин өсгөнө. Эдийн засагч хүний хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Зээлийн хүү бага байх тусам л инфляц бага байна.
  2. Долларын ханшийн асуудал. Ямар ч доллар заруулахгүй гээд гацааж, түгжсэнээр төгрөгийнхөө үнэ цэнийг л унагаж байна. Бид төгрөгийнхөө үнэ цэнийг өндөр байлгах ёстой. Ингэж байж төгрөгт итгэх итгэлийг бий болгоно. Гэтэл төгрөг бол дэмий юм байна доллартой л байх хэрэгтэй юм байна гэх хүлээлт үүсгэж байна. Улс орны эдийн засгийг удирдана гэдэг нь ард иргэдийн төгрөгт итгэх итгэлийг удирдах тухай асуудал байдаг. Хэт их сүржигнэж байна. Удахгүй хятадын хил нээгдээд нүүрс гарна. Ингэж сүржигнэхийн оронд алтны экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Алт олборлох зөвшөөрлийг нь улсаас өгчхөөд байхад нэг поп улстөрчөөс болоод олборлож чаддаггүй байдлыг Ерөнхий сайд анхааралдаа авч шийдэх хэрэгтэй" гэв. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
66
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
77 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.109] 2022/3/30
Өнөө маргаашаа бодвол энэ хүний хэлсэн зөв өө. Алсаа харвал хүүгээ нэмсэн нь зөв шдээ. 20 онд хэвлэсэн цаасны балаг шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.252] 2022/3/27
Бодлогын хүү бага байхад бүх барааны үнэ өсч инфляц 14.2% болсон. Барилгын үнэ түүхэн дээд үнэнд хүрлээ. Хадгаламжийн хүүг бууруулснаар банкууд л жоохон ашигтай ажиллаж байна. Яг үнэндээ иргэд л ихээхэн хохирч байна.
0 | 0 Хариулах
Төгөө [202.9.40.36] 2022/3/27
Бодлогын хүүг өсгөлөө буруу гэж байна. Хэсэгхэн хугацаанд харьяа. Тэгвэл хүү бага байсан өнгөрсөн хугацаанд бараа болон бүх юмны өссөн Энэ юунаас болов. Миний бодоход нийлүүлэлт саатсанаас болсон. Хоёрхон хөрштэй гарц орц ганцхан хуурай газар тэр нь цөөхөн. Усан ба агаарын зам байхгүй ийм орон юм манайх
1 | 0 Хариулах
zochin [64.119.24.63] 2022/3/26
irged bankand itgeh itgel aldarsan .hadgalamjni huu buursan uchraas banknaas munguu avaad gertee tsefend hih nb hamaagvi naidvartai gesen oilgolttoi bna .$hansh barina gedeg oilgolt muruudul baihoo.yaltchgvi 3.500bno
0 | 0 Хариулах
Монгол хүн [202.126.88.162] 2022/3/26
Чамаас мундаг эдийн засагч Хүрэлбаатар бодлогын хүүг нэмээгүйн төлөө Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулахыг шаардаад байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.231] 2022/3/26
МАНгарууд мангартсаар...
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.14] 2022/3/25
Хамаг доллараа оросуудад тавиад туусан байгууллага нэмэхээс яахав. Eр нь бол улсын том эдийн засагтаа бол нэмээгүй нь л мэдээж зөв
0 | 2 Хариулах
Зочин [192.82.91.100] 2022/3/25
Ene yugaa medehev
0 | 5 Хариулах
Зочин [202.9.40.209] 2022/3/26
Chi yugaa medhev?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.23] 2022/3/25
Хуримтлал бол мөнгийг өсгөж өгдөггүй. Яг хэвээр нь хадгалдаг. Хамгадаламжаас өндөр хүү авахтай ижил
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.30] 2022/3/25
Бодлогын хүү бага байлаа гээд байрны үнэ буусан юм уу. Харин эсрэгээрээ улам л өссөн дүр зураг харагдаад байна.
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.127] 2022/3/26
Ter bol inflatsias baga huutei ulsaas zeel olgosong ni heden company l toglolt hiisen, huuchin bairnii une barag nemegdehgui baidgaaraa l baij baisan, say l togrogiin hansh unalaa benzin buh yumnii une osloo gedeg dalimaar l joohon nemsen baih, 6 huviin zeel en ter gej havtgairuulj baigaad bairnii une osgoson
0 | 0 Хариулах
Zochin [60.72.140.180] 2022/3/25
Hunuusiin gar deer haana tiim ikh belen mungu yavaad bgaan? Gazriin tosnii uniin usult, niiluuleltiin homsdol sh dee.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.118.250] 2022/3/25
Ganzorig butehgui ee, mass-d taruulsan ym l yarihiin. Manaihan mergejliin Mongol banknii Gan-Ochir metiin zaluuchuudiin ugiig sonsoh heregtei shuu!!!
3 | 2 Хариулах
Зочин [202.21.117.34] 2022/3/25
Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү буураагүй учраас эрүүл бус эдийн засаг болон хувирсан. Хомсдол+үнийн өсөлтийн давхар цохилтонд орсон учраас бодлогын хүүг нэмж эдийн засаг дахь илүүдэл мөнгийг татах нь зөв.
7 | 0 Хариулах
Tuk [192.82.69.103] 2022/3/26
Zeeliin xuu baga ch bolov buusaan buusan
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.46] 2022/3/26
mash baga
0 | 0 Хариулах
Зочин [212.201.79.248] 2022/3/28
Эдийн засагт ямар юмны илүүдэл мөнгө байгаа юм
0 | 0 Хариулах
Zochin [66.181.170.73] 2022/3/25
Bodlogiin khyygee nemchikhlee. Khadgalamjiin khyygee nemeechee.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.95.126] 2022/3/25
Надруу хараач намайг тоогооч гээд орилж бгаа нэг мануухай хаха
8 | 7 Хариулах
Зочин [103.57.95.126] 2022/3/25
Эдийн засагч гэссс хаха
7 | 6 Хариулах
Зочин [202.126.90.106] 2022/3/25
Төгрөгөөр алтаа зар иргэддээ тэгвэл наад төгрөг чинь чанга бна
5 | 0 Хариулах
Ariunbold [202.55.188.118] 2022/3/25
Ганзориг болон монгол банкны лхагвасүрэн гар яг ижил байр суурьтай байсан бодлогын хүү нэмэх нь зах зээлийг улам хумина гэж. Үүнээс яг 2 өдрийн дараа ман хүрэлбаатар бодлогын хүү нэмэж байж инфляци бууруулна гэж мэдэгдэл гаргасан тэгээд монгол банкны Лхагсүрэн эсрэг байр суурьтай байсан ч намын нөлөөнд автаж хүүгээ нэмсэн. Ер нь энэ бол улс орныхоо эсрэг эдийн засгаа аргалж зөвхөн доллар инфляцийн төлөө маш том эрсдэл ядуурал бий болгосон алхам болло. Миний бодлоор лхагвасүрэн хүүгээ нэмэхгүй гэсэн байр суурин дээрээ байх ёстой байсан юм аа утсан хүүхэлдэй.
3 | 0 Хариулах
Болдоо [202.21.127.142] 2022/3/25
2021 онд 10 триллион төгрөгөөр мөнгөний нийлүүлэлт хийсэн. Тэрний гай одоо гарч байна. Монгол үйлдвэрлэгч улс биш тул мөнгөний нийлүүлэлт эдийн засгийг дэмжих, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дэмжих нөлөө бараг үзүүлэхгүй. Одоо тэр баасыг цэвэрлэхийн тулд бодлогын хүүг өсгөхөөс өөр арга үгүй.
6 | 0 Хариулах
Ariunbold [202.55.188.118] 2022/3/25
Logikiin huwid zow yarij bn oo
2 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2022/3/25
Одоохондоо бол бодлогийн хүүгээ нэмэх нь зөв байх. Тэгэж байж төгрөгөө ханшийг нь унахаас хамгаална. Дахиад нэмэх хэрэгтэй. Угаасаа дахиад л хэдэн жилийн дараа хөрөнгийн зах зээл сүйрлээ гээд л хүүгээ бууруулах нь тодорхой.
7 | 3 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/25
Энэ Алтны экспортыг нэмэгдүүлэх гэдэг огт шийдэл биш шүү! Өмнөх Брогоулдын тод жишээ байна. Үүнээс үйдэн гарах урт хугацааны үр дагавар маш сөрөг нөлөөлнө.
2 | 0 Хариулах
зочин [202.21.127.114] 2022/3/25
Danhaar dagzduulj bhdaa taarsan yumnuud. yuglee guril mahan deer mongolchuud togno geluu tanai Yok chine. jinkneesee guril mahnaas oor yumgui boloh vii dee. ene balai boddoggui bodloguudaasaa bolj
2 | 0 Хариулах
Иргэн [202.21.96.212] 2022/3/25
Бодлогын хүүг өсгөх нь зөв байсан гэхдээ ингэж огцомтох хэрэг байгаагүй л дээ, аажмаар
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.230] 2022/3/25
Өрөвдмөөр амьтан шүү энэ
0 | 3 Хариулах
Зочин [64.119.22.179] 2022/3/25
Шаа л даа Бадмаа. Төв банк бодлогын хүүг огцом бууруулж 6% ипотек нэрээр их хэмжээний мөнгө хэвлэж ЗЗ-д нийлүүлснээр энэ инфляц эхэлсэн. Ярьсан юмнууд нь хоорондоо логикын хувьд зөрчилтэй ийм ЭЗ-ч гэж юу байхав дээ
13 | 4 Хариулах
зочин [202.21.101.179] 2022/3/25
Хэнийх нь зөв байсныг 6 сарын дараа харъя. Ер нь бол өсгөх нь зөв, экспортоо нэмэх нь ч зөв.
3 | 0 Хариулах
зочин [202.21.127.114] 2022/3/25
Данхны хажууд бол хэд дахин дээр ухаан сийлж байна л даа
4 | 2 Хариулах
зочин [202.21.127.114] 2022/3/25
өчигдөр лайв хийгээл байсан
0 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
МАНАЙ УЛС ИМПОРТЛОГЧ БУЮУ ХЭРЭГЛЭГЧ УЛС. БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛААД ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ НЬ ХИЛ ГААЛЬ ХААГДСАНТАЙ ХОЛБООТОЙ. БАНКНААС ХҮССЭН ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ ГАРААГҮЙ. ХЭРВЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ УЛС БАЙСАН БОЛ ДОТООДЫН БОЛОМЖОО ДЭМЖЭЭД БОЛОХ БАЙСАН. МӨНГӨ ЗАХ ЗЭЭЛД ИХ ЭРГЭЛДЭЭД ҮНЭ ХӨӨСРӨӨД БАЙГАА ХЭРЭГ БИШ ЮМ.
0 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2022/3/25
эдийн засагч биш би харсан ч бодлогын хүүг нэмэгдүүлэх нь маш буруу шийдвэр, удахгүй ААН-үүд эхнээсээ санхүүжилтгүй болж үйл ажиллагаагаа зогсоож эхлэнэ.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.161.15] 2022/3/25
Шаа шаа чам мэт юугаа мддиим
0 | 3 Хариулах
Зочин [66.181.182.23] 2022/3/25
Шахааны бизнес инфляцыг өсгөдөг
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/25
Бодлогын хүүг нэмэгдүүлснээр банкинд л ашигтай бизнес эрхлэгчид дээр ирэх зээлийн хүүний дарамт л ихэснэ бодит эдийн засагт сөрөг нөлөө ихтэй. Хүүг нэмэгдүүлсэн ч ханш тогтох нь юу л бол
8 | 2 Хариулах
Зочин [202.126.90.157] 2022/3/25
Буруу ярьж байна. Нийлүүлэлтийн саатал инфляцийн зөвхөн суурийг нь тавьж өгдөг. Тэрэн дээр дөрөөлөөд үнэ хөөрөгдүүлээд байсныг амьдрал баталчихсан шүү дээ. Суурь, хөөрөгдөл хоёроо ялгаж сурмаар.
5 | 4 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Mongol bank rubli hudaldan avahiig zogsooh baisan yum. hedhen doloo honogiin dotor 96 say $ -r rubli hudaldaj avahaar tugrugiin hansh unahgui yahavdee. tegsenee jild 500 say $ r import hiij bna gej soliorood. sar hurehgui hugatsaand 100 say $ r hanshi ni ogtsom unaj baigaa rubli hudaldaj avah ni horlontoi yu buten jild 500 say $ r mashin importloh ni hortoimuu?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.31] 2022/3/25
Хадгамжийн хүүг хүчээр буулгасан ч энэ хэдэн банкууд зээлийн хүүгээ буулгахгүй гүрийсэн одоо зээлийн хүүгээ нэмэх сайхан боломж гарлаа даа, ялангуяа голомтын энэ нөхөр
5 | 0 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/25
Яг үнэн, Хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү буураагүй учраас эрүүл бус эдийн засаг болон хувирч. Хүмүүс банкны салбараас мөнгөө татаж эхэлсэн. Одоо эргээд хадгаламжийн хүү өсхөд зээлийн хүү бүр улам өндөр болох тохиолдолд эдийн засаг хоёр хөл дээрээ тогтохгүй л болов уу...
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/25
Монголбанкны ажилчид гааль дээр очиж ажиллаад инфляциа бууруулаарай. Бодлогын хүүг өсгөөд нэмэргүй
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/25
bodlogiin huu buurahad hadgalamj barag 2 dahin buusan murtluu zeeliin huu hedhev huviar buusan. uuruur helvel bankiud l hamgiin ih ashig hiisen. hadgalamjiin huu jiliin 15% baisanaa barag 8% ruu orsonshd. getel zeel 15%-18% r ugsuur l baisan ter yed ene ganzorig met ni duugarluu? 8% r hadgalamj tataad 18% r zeel uguh ni 1 turliin luivar shuu. mongolbank busad banktai niilj ene luivriig hiisen
6 | 1 Хариулах
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
ЧИ БУРУУ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙНА. БОДЛОГЫН ХҮҮ БУУРСАН Ч БАНКНААС ХАНГАЛТТАЙ ЗЭЭЛ ГАРААГҮЙ ТАЛААР МОНГОЛ БАНК МЭДЭЭЛСЭН. ХАРИН Ч ХАДГАЛАМЖ ӨССӨН. ЗЭЭЛ ГАРАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ХИЛ ГААЛЬ ХААЛТТАЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ. БАНКУУД ЭРСДЭЛЭЭ ТООЦОЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХАНГАЛТТАЙ БУУЛГАЖ ЧАДААГҮЙ.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/25
harin tegeed yagaav hadgalamj ussun ni bankind ashigtaishd. zeel baga garsan bailaa ch hadgalamjiin huu zeeliin huugiin zoruu ih baih tusam l bank ind ashigtaishd
0 | 2 Хариулах
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
БАНКНААС ЗЭЭЛ ГАРАХГҮЙ БАЙХАД ЯАЖ МӨНГӨ ӨСӨХ ЮМ БЭ. ТАРХИ БАЙДАГ БОЛ БОДООЧ.
0 | 0
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
БАНКИНД МӨНГӨ ЗҮГЭЭР УРГААД БАЙДАГ ГЭЖ БОДОО ЮУ.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Zeel garahgui baigaa gej hen chamd heleed baigaa yum? ediin zasag chine tegvel yagad hasahtai garaagui yum? tarhi baidag bol chi uuruu bodooch. bankuud chine tegvel yagad undur ashigtai ajillaad baigaa yum? hamgiin undur ashigtai ajillasan salbar chine bank shd
0 | 2
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
МОНГОЛ БАНК МЭДЭЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭ. 2021 ОНД ӨМНӨХ ОНООСОО ЗЭЭЛ 20% ӨССӨН. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ЭДИЙН ЗАСАГТ ХАНГАЛТТАЙ ДЭМЖЛЭГ БОЛЖ ЧАДСАНГҮЙ ГЭЖ.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
tegvel yaj haan bank l gehed 210 terbum iin tsever ashigtai ajillachihav? chiniiheer zeel garahgui baigaan bol ene ih ashig haanaas garaad irchdiin
0 | 0
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
66.181.165.44 ЧИ БОЛ БАНК САНХҮҮГИЙН ЯМАР Ч МЭДЛЭГГҮЙ ХҮН БАЙНА. ХЭРВЭЭ БАНКИНД БАЙГАА МӨНГӨНИЙ 20% ЗЭЭЛ БОЛЖ ГАРСАН БОЛ ҮЛДСЭН 80% НЬ БАНКИНДАА ХҮҮНД ЭДЭГДЭЭД ҮЛДЭХ ЮМ. ТЭРИЙГ БАНК ЭРСДЭЛЭЭ ТООЦООЛЖ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ.
0 | 0
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
БАНК АШИГ ХИЙХ НЬ БУРУУ ГЭЖ ҮҮ. БАНК ЗӨВХӨН МӨНГӨ ХАДГАЛЖ ЗЭЭЛДЭГГҮЙ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ ДААТГАЛ БОНД ГЭЭД МӨНГӨ БОСГОХ ОЛОН БОЛОМЖ БАЙГАА.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Covid iin yed aj ahuin negjuud mash ih dampuursan. getel bankuud ni barag all time hamgiin undur ashigaa hiij baina gedeg bankuudad heterhii ashigtai 1 taliig barisan shiidver baijee gedegiig l haruulj baigaa yum. chi tegvel barimtaa gargaad ireldee 2021 onii bankuudiin hiisen ashigiig ni l harchih. 80% ni huundee idegdeed baij baisiin bol haanaas 200 terbumaas deesh ashigiig zuvhun haan bank hiisen yum be gedgeiig l heleed ugchih.
0 | 0
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
66.181.165.44 БАНК БОЛ УЛСЫН СУУРЬ ЮМ. ХАРИН БАНКУУД АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Банк ашигтай ажиллах нь зөв гэхдээ дэлхий нийтийг хамарсан том э/з хямрал нүүрлэсэн энэ үед монголын банкын түүхэндээ хамгийн өндөр ашиг хийнэ гэдэг бол улс төрчдөд лобби хийн өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулсныг л харуулж байгаа юм. Чөлөөт эдийн засагтай эрүүл банкны системтэй бүх улсад банкууд огцом уналттай гарсан. ер нь нийт э/з нь өндөр уналттай байхад яаж банк нь өндөр ашигтай гарах юм. зөвхөн африк монголд л боломжтой байх
0 | 0
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
66.181.165.44 БАНК ЗӨВХӨН ЗЭЭЛЭЭР АШИГ ОЛДОГГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭЛ БАЙНА. ХААНК БАНК МОНГОЛЫН БАНКНЫ САЛБАРЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА. ХЯМРАЛЫН ҮЕД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУДАЛДАА ИХЭССЭН.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
Зээлээр үндсэн ашигаа хийдэггүй дэлхийн анхны банк монголд гараад ирсэн үү хаха баяр хүргэев
0 | 0
[66.181.165.44]-Д [202.21.113.58] 2022/3/25
[66.181.165.44] Өөрийн хэлж байгаа зөв, гэхдээ цаад учир шалтгаан нь бол банкнууд өөртөө байхгүй мөнгийг эргээд зээлдэгтээ байгаа юм, дижитал банк гээд байгаагийн цаад шалтгаан нь оргүй хоосноос мөнгө үүсгэх, банк хоорондоо зүгээр бичилт хийгээд өр авлага үүсгээд орхих юм. Монголбанк нь Монгол улсад захирагддаггүй тусдаа эрх мэдэлтэй, арилжааны хэдтэйгээ нийлж монгол улсад мөнгө угаах ажил хийдэг.
0 | 0
Зочин [66.181.165.44] 2022/3/25
bankuudiin 2021 onii jiliin etsesiin tailang ni harahad l medegdene. herevee ashig ni usulttei undur garval mongol bank busad banktai niilj irgedee shulsan ni batalgaajina.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.221] 2022/3/25
139.5.216.254 Арилжааны банкууд эрсдэлээ тооцоолж зээл гаргаж чадаагүй нь тэдний л асуудал. Өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтээ дагаад тухайн банкууд дампуурч хаалга барьж эсвэл тунж үлдэх нь үлдэж байж ЭРҮҮЛ ЭДИЙН ЗАСАГ оршин тогтноно. Тэгэхгүй тэднийг зайлшгүй улсын төсөв болон Монгол Банкнаас дэмжих нь өрөөсгөл ойлголт. Тэдгээрийн үйлдлээс гарсан үр дагавар болох шээс баасыг УЛС цэвэрлэх албагүй. Хэрэв тийм л юм бол БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН УЛСААС БОДЛОГО БАРЬЖ ДЭМЖИХ ЁСТОЙ.
0 | 0 Хариулах
Иргэн [159.69.188.205] 2022/3/25
Зөв ярьж байна. Иймэрхүү хүмүүсийг сайн дэмжих хэрэгтэй залуу чадалтай хүн.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
ЭНЭ ЗАЛУУГИЙН ЯРЬЖ БАЙГАА НЭГ ТАЛААСАА ҮНЭН ШҮҮ ДЭ. ХҮМҮҮСИЙН ГАР ДЭЭРХ МӨНГӨ ИХДЭЭД БАРАА МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨСӨӨД БАЙГАА ХЭРЭГ БИШ. ХОМСДОЛООС БОЛООД ӨСЧ БАЙНА. МОНГОЛ БАНКНЫ НӨХРИЙГ МАНЫХАН ДУУДАЖ ЗАГНАСАН БАЙНА ЛЭЭ. БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭЖ ХАСААД ОДООХОНДОО ҮР ДҮН ГАРАХГҮЙ Л БОЛОВ УУ. ШАЛТГААН НЬ МЭДЭЭЖ БАРАА МАТЕРИАЛЫН ХОМСДОЛ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭРГЭЛДЭЖ БАЙГАА МӨНГӨ ЯГ ҮНЭНДЭЭ ХЭДХЭН ХҮНИЙ Л ГАРТ БАЙНА ШҮҮ ДЭ. ОН ГАРСНААС ХОЙШ ХАГАС ТЭРБУМ ДОЛЛАР ЗӨВХӨН АВТОМАШИН ИМПОРТЛОХ ЗАРДАЛД ГАРААД ЯВЧИХСАН БАЙНА.
3 | 1 Хариулах
Зочин [122.201.22.52] 2022/3/25
Монгол банкны ерөнхийлөгч Лхагвасүрэн огцор. Энэ Лхагвасүрэн монгол төгрөг, монгол хүний төлөө биш монголын хэдхэн банкны төлөөлөгч болж ажиллаад удаж бн даа
2 | 0 Хариулах
Зочин [192.82.92.250] 2022/3/25
Голомт банкны захирал байсан бол ингэж хэлэхгүй, Мандал ассет сангийн захирал учраас эсэргүйцэж бгаа юм. Учир нь хүү өсөхөөр хүмүүс сангаас нь мөнгөө татаад банкруу хийнэ мөн хөрөнгийн зах зээлээс мөнгөө хэрэглэгч татах буюу хөрөнгийн зах зээлийн хувьцааны үнэ буурна. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө олох мөнгийг л бодож бгаа. Голомт банкны захирал байхдаа МБ хүү өсгөхөд юм дуугарч бсныг нь санахгүй юм бна. Яагаад гэвэл хүү өсвөл банкны орлого өснө
9 | 6 Хариулах
Зочин [66.181.166.35] 2022/3/25
Ганзориг Голомт банкны захирал байх үедээ бас зээлийн хүүг бууруулах тал дээр ярьж байсан. Мөн банк хадгаламж болон зээлийн хүүний зөрүүнээс ашиг олдог учраас бодлогийн хүү өсөх нь банкинд ямар ашиггүй зүйл шүү. Харин ч хүмүүст олгох зээлийн хэмжээ буурна, эрсдэлтэй зээл нэмэгдэнэ гээд сөрөг үр дагавар ихтэй
3 | 3 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/25
Зээлийн хүү бууруулах стратеги нтр гээд яриад л яваад байсан даа
2 | 0 Хариулах
Зочин [202.21.127.114] 2022/3/25
Banknii zahiral bhdaa ch zeeliin huug buuruulah geed sudalgaanii ajil ntr hiigeed bsan bizdee. Hudlaa gewel facebook deer live ni odoo ch bj l bn lee.
2 | 0 Хариулах
иргэн [202.179.21.214] 2022/3/25
Ганзоригиийн зөв, Лхгавасүрэн тархиа угаалгасан байна
5 | 2 Хариулах
ЗОЧИН [139.5.216.254] 2022/3/25
МАНЫ МЭДЛЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД ДУУДАЖ ЗАГНАСАН БАЙНА ЛЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.34] 2022/3/25
Гаргалгаагаа бичихгүй хэлэхгүй бол юу ч хэлээд нэмэргүй ш дээ Ганзоригоо
5 | 0 Хариулах
зочин [202.9.47.37] 2022/3/25
Ганзориг эдийн засагч мөн үү? Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг нябо-оор төгссөн шиг санагдаад байх юм.
5 | 1 Хариулах
Зочин [103.212.117.14] 2022/3/25
Хуучин тeхникум байсан чанаргүй сургууль төгссөн юм байна.
2 | 1 Хариулах
зочин [202.21.127.114] 2022/3/25
Сарлуу заахад хурууг нь харна гэдэг шиг л юм болохын хаха
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.5] 2022/3/25
Тэгээд насаараа нябо байна гэсэн үг юм уу өөр шиг чинь
3 | 3 Хариулах
Зочин [202.131.254.206] 2022/3/25
Ганзориг монгол банкны Лхагвасүрэн хоёрын хэнийх нь зөв бэ ?????
2 | 0 Хариулах