ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллахаар болов

Т.Саран, iKon.mn
2022 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны 8 эмийн үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1,100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна.

Уламжлалтын салбарынхан бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны талаар салбарын сайдтай өнөөдөр санал солилцлоо. Тэд нэгдэж жишиг цөм хөтөлбөр бүхий төгсөлтийн дараах сургалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах талаар танилцуулав.

Уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцуулсан. Төслийг уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Манрамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулжээ.

Уулзалтын үеэр уламжлалт анагаах ухааны салбарынхны уулзалт зөвлөгөөнийг гуравдугаар сард зохион байгуулахаар ярилцлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр уламжлалт анагаах ухааны салбараа төрийн дэмжлэг, бодлоготойгоор хөгжүүлж байгаа 25 улс байдаг байна. Энэ эгнээнд дахиж багтахын тулд бодлогын баримт бичиг боловсруулах талаар ч судлахаар боллоо хэмээн БШУЯ-наас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг