ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэлээд эрсдэл өндөртэй томуугийн H3N2 вирус хоёр долоо хоногийн өмнөөс орчилд орсон"

Г.Номин, iKon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сард томуугийн оргил үе тохиодог. Тэгвэл одоогийн байдлаар томуугийн халдвар ямар хэмжээнд байгаа талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улсын хэмжээнд томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр "Идэвхжлийн түвшинд" байна. Амбулаторийн 10,000 үзлэг тутамд 20-оос дээш тохиолдол илэрч байвал үүнийг "Идэвхжлийн түвшинд" гэж үнэлдэг. 

"Улирал хоорондын түвшинд" байгаа таван аймаг, "Идэвхжлийн түвшинд" хүрсэн 10 аймаг, "Алаг цоог дэгдэлтийн түвшинд" байгаа хоёр аймаг /Говь-Алтай, Хэнтий/ байна.

10,000 хүн амд ногдох томуу, томуу төст өвчний тархалт Улаанбаатарт 12.2, орон нутагт 19.3 байна. Орон нутагт томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа. 

Томуу, томуу төст өвчний вирус ихэвчлэн 0-11 насны хүүхдүүдийг өвчлүүлдэг бөгөөд амьсгалын дээд замын халдварын шинжүүдээр илэрдэг. 

Одоогийн байдлаар Риновирус, Аденовирус, Бокавирус, Иж томуугийн вирус, мөн улирлын томуу үүсгэдэг коронавирус томуу төст өвчнийг үүсгэж байгаа бол томуу үүсгэгч нэлээд эрсдэл өндөртэй H3N2 вирус хоёр долоо хоногийн өмнөөс орчилд орсон" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.157] 2022/1/14
muu orkuudaas boljiin
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.52] 2022/1/14
Орчил гэнүү хурьцал гэчээч
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.46.89] 2022/1/14
Хүн амын дунд эргэлтэнд орсон л гэж ярьж бичдэг юм шүү дээ
0 | 0 Хариулах
й [66.181.181.168] 2022/1/14
Зурхайн хэллэг байхдаа. Шар ч билүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2022/1/14
хүн бүрийн ойлгох үг хэллэгээр бичмээр юм даа. орчилд орно гэж бас юу гэсэн үг вэ
0 | 1 Хариулах
Zochin [139.5.216.81] 2022/1/14
Орчилд орно гэж бас яадымбээ
3 | 0 Хариулах
Зочин [139.5.219.83] 2022/1/14
Хэрэг бодисын тогтсон жам ёсоор эргэлдэх үзэгдэл, явц эргэлт: амьдралын орчил (амьдралын эргэлт), үйл явдлын орчил (үйл явдлын явц), үйлдвэрлэлийн орчил (үйлдвэрлэлийн явц), орчил хөдөлгөөн (жам ёсоороо эргэлдэх хөдөлгөөн).
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.239] 2022/1/14
Гадаадаас л зөөвөрлөгдөн орж ирж дээ.
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.24] 2022/1/14
манайхан гаднаасл бүх халдварыг оруулж байгаа шдэ Мөнгөө багтааж ядсан юмнууд тэнээд ядуус бидэнд үргэлж гай болох
0 | 2 Хариулах