“Эм Ди Кэй Ай” компани нь хөрөнгө оруулалт, биотехнологи, үл хөдлөх хөрөнгө, финтекийн салбарт 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд ОУ-ын болон дотоодын олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч онд Казахстан улсад Bitfury групптэй хамтран биткойн олборлолтын Blockchain Data Center байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 300PH/s хүчин чадалтайгаар ажиллаж байна. Энэ нь өөрөөр хэлбэл сард ойролцоогоор 25-30 Bitcoin олборлодог юм байна. Олборлолтын Блокчэйн Дата Центр нь хүчин чадал, тог зарцуулалт, аюулгүй байдлаараа дэлхийд шилдэгт тооцогддогоороо давуу талтай.
Энэ удаад МУ-ын хэрэглэгчдэдээ зориулан биткойн олборлох боломжийг олгох үүднээс 200 сая BDC токеноо Ebit бирж дээр IEO гаргаж байгаа. 70₮, 90₮-өөр урьдчилсан захиалга авч, 100 төгрөгөөр бирж дээр арилжаалагдаж эхлэх бөгөөд нийт 20 тэрбумын хөрөнгө босгож, үүнийхээ 70%-иар нь Канад улсад 80 PH/s хүчин чадалтай блокчайн дата төв байгуулах юм байна. Дата төвөөс нийт олборлосон биткойныхоо 30%-ийг BDC token эзэмшигчдэдээ сар бүрийн эхэнд тараана. 20%-иар нь зах зээл дэх BDC токеноо ил тод байдлаар Buyback&Burnout хийж, нийт токений хэмжээг сар бүр багасгахаар төлөвлөсөн байна. Энэ нь үнийн өсөлтийг авчирна гэж тухайн компанийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна. Олборлолтын 20% нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдах бол үлдсэн 30% нь блокчайн дата төвийг өргөжүүлэхэд хэрэглэгдэнэ. Ингэснээр олборлолт нэмэгдэж, BDC эзэмшигчдэд очих биткойны хэмжээ тогтвортой өсөх юм.
Мөн онцлох бас нэг зүйл нь энэхүү блокчайн дата төвийг 8 сарын дотор суурилуулдаг бөгөөд ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд BDC holder-ууддаа нэг BDC бүрд нэг сатошиг сар бүрийн эхэнд хувиарилах юм. Токений урьдчилсан захиалга 12 сарын 24-нд эхэлж байгаа бөгөөд IEO хуваарь болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.bdc.mn –ээс авах боломжтой.
Эцэст нь блокчайн системд суурилсан койн, токенууд ихээр гарч байгаа өнөө үед дараах зүйлсийг харгалзан шийдвэр гаргах хэрэгтэй. Токен, койноор IEO, ICO хийж байгаа нь байгууллага талаасаа хөрөнгө оруулалт татах арга, харин хэрэглэгч талаасаа урт болон богино хугацааны ашиг хүртэх боломж юм. Тиймээс тухайн койн гаргагч байгууллага татан төвлөрүүлсэн хөрөнгөөр юу хийх гэж байгаа нь одоо ямар үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг сайтар анхаарах нь зүйтэй. Болзошгүй эрсдэлийг хөрөнгө оруулалт хийж буй этгээд өөрөө бүрэн хариуцах учир нягтлан шалгаж, шийдвэр гаргах нь аюулгүй. BDC токены хувьд койн эзэмшигчдэдээ тогтвортой байдлаар Биткойн тарааж буйгаараа онцлогтой юм. Мөн энэ компани нь Казахстанд өөрсдийн олборлолтын тогтвортой ажилладаг дата төвтэй, финтек, биотехнологи болон үл хөдлөх хөрөнгийн салбарт дотоод, гадаадын томоохон төслийг хэрэгжүүлж буй туршлагатай багтайгаар давуу талтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!