ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерланд улс малынхаа тоо толгойг бууруулахад 25 тэрбум евро зарцуулахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Байгаль орчны бохирдлоос салахын тулд Нидерланд улсын засгийн газар малынхаа тоо толгойг эрс бууруулах 25 тэрбум еврогийн төлөвлөгөө баталжээ.

Нидерланд нь “дэлхийг тэжээдэг жижигхэн улс” хэмээх алдартай бөгөөд Европын хамгийн том мах экспортлогч, 100 сая гаруй үхэр, тахиа, гахайтай улс юм.

Газар нутгийн хэмжээтэй нь харьцуулбал малын тоо толгойн нягтрал нь Франц, Их Британиас дөрөв дахин их.

Гэвч мал амьтны ялгаруулсан баас хөрсийг бохирдуулснаар байгаль орчинд нь томоохон гамшиг үүсгэх болоод байгаа. Малын өтөг бууц нь азотын найрлагад ордог шивтрийг их хэмжээгээр үүсгэдэг. Тус улсын гол ус, хөрснөөс илэрсэн азотын хэмжээ Европын Холбоонд мөрдөгддөг зөвшөөрөгдөх түвшнээс хэтэрснийг мэргэжлийн байгууллагууд өмнө нь тогтоож байжээ.

“Хэрвээ бид баасандаа дарагдвал дэлхийг тэжээдэг жижиг улс байхаа болино” гэж Нидерландын эвслийн засгийн газрыг бүрдүүлдэг Ардчилал 66 намын тэргүүлэгчдийн нэг Терд де Грут ярьж байна.

13 жилийн хугацаанд хэрэгжих 25 тэрбум еврогийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа сайн дураар зогсоосон фермерүүдэд нөхөн төлбөр олгох, цөөн малаар өндөр бүтээмжтэй ажиллах шинэ технологи нэвтрүүлэхэд нь туслах зэрэг ажлууд тусгагджээ.

Хөтөлбөр хэрэгжиж дуусахад Нидерланд улсын нийт мал сүргийн тоо толгой гуравны нэг хүртлээ буурсан байх юм.

Фермерүүдийн ихэнх нь аж ахуйгаа зогсоох бус, харин байгаль орчинд ээлтэй технологи руу хөрвөх замыг илүүд үзэж байгаа гэнэ.

“Бид дэлхийг тэжээх албагүй. Харин мал аж ахуйг яаж зөв, тогтвортой хөгжүүлж болдгийг харуулах ёстой” гэж сүүний фермийн эзэн Яргин Бруниа ярьжээ.

“Автомашинууд байгаль орчныг бохирдуулдаг ч инновацын тусламжтай өөрчлөгдөж байна. Бид ч бас ингэх ёстой” гэж Нидерландын Фермерүүдийн намыг үүсгэн байгуулагч Каролин Ван Дер Плас ярьж байна.

Европ тивд ганцхан Нидерланд биш, Дани, Бельги, Герман зэрэг улсууд мал амьтны  гаралтай бохирдлоо бууруулахын тулд ижил арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.

Их Британи улс 2020 онд ийм төрлийн бохирдлоо 20 хувиар бууруулах зорилттой байсан ч биелүүлж чадаагүй байна. Тиймээс байгаль орчныг хамгаалах байгууллагууд тус улсын засгийн газрыг шүүхэд өгч болзошгүй болжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.49] 2021/12/17
Урд зүгийнхэн болон бусад муу санаатнууд иймэрхүү "дэвшилтэт" зүйлийг тэнэгүүдээр өөрснөөр нь яриулаад Монголыг хэл хил мал гуравгүй болгох вий.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.198] 2021/12/17
Шизо
0 | 0 Хариулах
ХАРЦГАА [66.181.177.167] 2021/12/16
МАНАЙ халтар 80 сая хажууд нь зэрлэг адгууснууд ш д.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.36] 2021/12/16
Одоо үхэрнүүдээ хайбрид болгох хэрэгтэй ккк.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.205] 2021/12/16
1 тэрбум мод тарих хэрэгтэй!!!
0 | 0 Хариулах
[103.229.122.11] 2021/12/16
Манай улс тээврийн зардлыг нь дааж чадвал тэндээс сайн үүлдрийн мал авах хэрэгтэй дээ??!!
7 | 0 Хариулах
Зочин [103.10.23.8] 2021/12/16
250 голланд фермер ирэхэд монголыг тэжээчих юм бна
8 | 0 Хариулах
Зочин [109.201.143.89] 2021/12/16
Унгадаг гээд шүүмжлүүлдэг байсан үхэрнүүд одоо азотын асуудалд орсон. Хүмүүсийн тоог цөөрүүлнэ гээгүйд баярлах уу?
3 | 0 Хариулах
Зочин [150.129.143.126] 2021/12/16
Ямар гоё юм бэ. Дэлхийг тэжээгээд байж байдаг. ёстой л авч чадаж байвал өгөөл байх юм байна.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.48] 2021/12/16
АРГАЛ ХӨРЗӨН БОЛГООД ЦАХИЛГААН СТАНЦДАА ТҮЛЭЭД ЭРЧИМ ХҮЧ ГАРГАВАЛ ЭНЭ АСУУДЛАА ШИЙДЭЖ БОЛМООР Л ЮМ.
2 | 2 Хариулах
Зочин [64.119.27.131] 2021/12/16
Тэгхээр дэлхийн дулаарлын асуудал яригданаа
2 | 0 Хариулах
Зочин [157.107.79.114] 2021/12/16
энэ эргүү дагзнууд энийг мэдэхгүй ээ монголчууд ийм болохоор л тэнгэр заяат ард түмэн юм
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.47] 2021/12/16
Фермерийн МАА-г бэлчээрийн мал аж ахуйгаас дээр гэж боддог 🐂🐮🐃 хөөрхий.
1 | 2 Хариулах
Зочин [93.115.28.181] 2021/12/16
МОНГОЛ ЭНЭ ҮХЭРНҮҮДИЙГ АВЧ ФИРМИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ ИРГЭДДЭЭ ЗЭЭЛЭЭР ӨГМӨӨР БАЙНА
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.67] 2021/12/16
Нүүрс, шатахуун, газрын тос, байгалийн хий, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүн амын өсөлт, гүний усны хэрэглээ, хотжилт, хог хаягдал, агаарын бохирдол, хөрсний бохирдол. Энэ бүхэнтэй тэмцэж байж уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах боломжтой.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.171.42] 2021/12/16
Tusgaar ulsuud iim zuv bodlogo barij bhd manaih yaaj bna odoo belcheer bhgui ter chigeeree tsuljiltrvv yavj bna mal ni 100 say duhluu 3 say hun amtai uls shu nemeed helehd bid mahaa hedeer avch bgaag heleed ilvvts biz
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.122] 2021/12/16
Манай нэг жижиг аймаг шиг хэмжээтэй газар нутагтай хирнээ мал амьтаны тоо толгой нь 100саяар тоологддог аймаар
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.254] 2021/12/16
Нидерланд газар нутгаараа манай Сэлэнгэ аймагтай тэнцүү ч зөвхөн хөдөө аж ахуйн экспорт гэхэд л жилдээ 95 тэрбум доллар. Монгол улс Эрдэнэт, ОТ, ТТ нүүрс, цөөн мах, ноолуур нийлээд 7 тэрбум долларын экспорт хийж байна.
30 | 0 Хариулах
Зочин [64.119.23.122] 2021/12/16
yeee
4 | 0 Хариулах
Bat [150.129.141.178] 2021/12/16
pooh bur arai2
1 | 0 Хариулах
Зочинзочин [122.201.22.214] 2021/12/16
Газар нь хэдэн сумын хэмжээтэй ч 100 сая үхэр бод бод иймэрхүү хэмжээний малтай байж экспорт ярина шүү
5 | 3 Хариулах
hudalaa ch dee [202.131.225.197] 2021/12/16
100 say vher bhgui ee. shal hudalaa orchuulsan bna. delhiid vheriin toogoor argetin ulsd tvrvvlij daraa brazil uls ordog do. delhiid vheriin mahanii ekportoor argetin brazil ulsuud l baidag da. nederland uls ehenii 10-r d bairand orohgui ch dee..
4 | 4 Хариулах
Зочин [48.178.27.85] 2021/12/16
дан үхэр гээгүй, тахиа, гахай ороод 100 сая гэсэн байна. Зөв унш
8 | 1 Хариулах