Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ковидын үед аялахдаа юуг анхаарах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Урт удаан хугацаанд аяллыг мөрөөдөн шинэ жилээр гадагшаа аялахаар төлөвлөж байгаа бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Энэ аялал мэдээж Ковид гарахаас өмнөх үеэс илүү хянамгай байхыг шаардах болно. Энэхүү мэдээллийг Тайланд руу хосоор нь аялуулах Юнителийн ААГИМ ХАЛУУН шинэ жилийн карттай хамтран бэлтгэв.

Гадагшаа аялахад хувийн бэлтгэл хангах:

 

Ковидын эсрэг 2 тун вакцинаа хийлгээд 14 хоносон хүмүүс аялах боломжтой. Мөн аялал хоорондын зай 21 хоног байх шаардлагатай. Таны сэтгэл санаа, биеийн эрүүл мэнд, санхүүгийн боломж гэсэн 3 хүчин зүйл бэлэн болсон бол таны аяллын бэлтгэл хангагдлаа гэсэн үг.

Гадагшаа аялал төлөвлөх боломжтой улсууд:

 

Манай улстай агаарын хилээ нээсэн улсууд бол Тайланд, Турк, Дубай, Грек, Энэтхэг, Киргиз, Индонез, Америк, Бразил, Эмират, Египет юм. Манай орны аялагчид Тайланд, Турк болон Дубай руу түлхүү аяллаа төлөвлөж байгаа. Та аялах улсаа сонгохдоо тухайн улс, бүс нутагт Ковидын нөхцөл байдлын цаг үеийн мэдээлэл болон Омикрон вирус бүртгэгдсэн эсэхийг нягталж үзэхийг зөвлөж байна.

ТА 2021 ОНД ТАЙЛАНД РУУ ХОСООРОО ААГИМ ХАЛУУН АЯЛАЛ ХИЙХИЙГ ХҮСВЭЛ ЮНИТЕЛИЙН 5’000 БОЛОН 8’000 ТӨГРӨГИЙН КАРТААР ДАНСАА ЦЭНЭГЛЭЭРЭЙ. ШИНЭ ОНООС ӨМНӨ 4 ХОСЫГ ТОДРУУЛЖ АЯЛУУЛАХ БОЛНО.
 

Ковидын шинжилгээ өгөх үү?

 

Ковидын шинжилгээг аль ч улсад заавал өгөх шаардлагатай. Нислэг эхлэхийн өмнө болон очоод нэг нэг удаа шинжилгээ өгнө. Тэгэхээр аяллын турш нийт 4 удаа шинжилгээ өгөх болно.

Шинжилгээний хариу хэдэн цаг хүчинтэй вэ?

Тухайн улсаас шалтгаалаад шинжилгээний хариу 48-72 цаг хүчинтэй байна. Жишээлбэл Тайландад шинжилгээний хариуг 72 цаг хүчинтэй гэж үзэж байгаа бол Дубайд 48 цаг гэж үзэж байгаа.

Биедээ заавал авч явах зүйлс:

 

Өөрийн халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад спиртэн суурьтай гар ариутгагч, N95 маск, нэг удаагийн бээлий зэргийг хангалттай хэмжээгээр авч явахаа битгий мартаарай. Онгоцны буудалд гар тээшинд 100мл хүртэлх хэмжээтэй шингэн зүйл, гар халдваргүйжүүлэгчийг авч явах боломжтой.

Аяллаа төлөвлөх:

 

Та аяллаа өөрөө төлөвлөсөн ч, аяллын компаниар дамжуулан аялсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах бол номер нэг асуудал. Аяллын компаниуд өмнөх үеээс илүү хатуу нөхцөлтэй гэрээ хийж байгаа болохоор гэрээтэй сайн танилцахыг зөвлөж байна. Үзвэр үйлчилгээ хэвийн цагийн хуваариар ажиллах боловч олон хүнтэй харьцахгүй, 2 метрийн зай барьж, бүх газар маск болон бээлийтэй үйлчлүүлэх болно. Ихэнх газрууд маскгүй хүнд торгуулах журамтай байгаа.

Ковид тусаад эдгэсэн бол:

 

Ковид тусаад эдгэсэн хүмүүс болон тамхи татдаг, жирэмсэн, биеийн эрүүл мэндээс шалтгаалсан агаар дутагддаг хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Бие бариагүй, сул, хөнгөн хувцаслах
  • Нислэгийн үеэр хөлөө нугалж, солбиж суухгүй аль болох хөлөө жийж суух.
  • Алкохол, кофе хэрэглэхгүй, хангалттай хэмжээний ус уух.
  • Эмчтэйгээ ярилцаад аспирин уух эсэхийг шийдэх, өөрийн одоо ууж байгаа витамин, эм бэлдмэлийг хангалттай хэмжээгээр авч явахыг зөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.