ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ жил 130 мянган тонн буудай борлогдоогүй, үтрэм дээрээ үлдсэн. Тариаланчид ирэх жил улаанбуудай тарихгүй гэцгээж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN

Монголын тариаланчдын үндэсний холбооноос энэ оны ургац хураалтад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

"Энэ жилийн ургацын 30 хувь орчим нь огт борлогдоогүй байгаа"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ тухай тус холбооны зүгээс “Монгол Улсад 890 мянга гаруй га талбайг тариалангийн эргэлтэд ашигладаг. Үүнээс гурван хувь орчмыг хүнсний ногоо, жимс жимсгэнийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг бол үлдсэн 90 гаруй хувийг нь үр тарианы үйлдвэрлэлд ашигладаг. Өөрөөр хэлбэл, буудайн үйлдвэрлэл нь нийт таримлын 70 гаруй хувийг эзэлдэг юм.

Энэ жил манай орны хувьд, 1995 оноос хойш тохиогоогүй хуртай сайхан жил болсон. Нөгөөтээгүүр, дэлхий нийтийг хамарсан цар тахал Монголын тариалангийн үйлдвэрлэлийн технологийн ажилд нөлөөлсөн. Гэвч хураан авсан ургацын борлуулалтад нь хүндрэл учраад байна.

Энэ жил нийт хураан авсан ургацын 50,000 гаруй тонныг ХАА-г дэмжих сан буюу улс худалдан авсан бол 200 мянга орчмыг гурилын үйлдвэрүүд авсан. Харин яг одоо тариаланчдын үтрэм дээр 130 мянга гаруй тонн буюу нийт хураан авсан ургацын 30 хувь орчим буудай борлогдоогүй үлджээ.

Борлуулалтад үүссэн энэ хүндрэл нь 2021 онд импортолсон буюу гадаадаас оруулж ирсэн буудайтай холбоотой. Үүний улмаас тариаланчдын дийлэнх нь өнөөдөр үтрэм талбай дээр буудайгаа манаад сууж байна.

ХАА-г дэмжих санд худалдсан нийт 50.6 мянган тонн буудайн

  • 900 тонн нь нэгдүгээр зэрэг,
  • 2,000 тонн орчим нь хоёрдугаар зэрэг,
  • 11.7 мянган тонн орчим нь гуравдугаар зэрэг
  • 35.5 мянган тонн орчим нь дөрөвдүгээр зэрэгт тушаагдсан байна" гэв.
"Гурилын үйлдвэрүүд өөрсдөдөө таарсан стандарт бий болгож байна"

Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны төлөөлөгч н.Батбаяр “Манай улс нийт хэрэглэдэг улаанбуудайн 70 хувь буюу 240 мянга тонн орчмыг гаднаас оруулж ирсэнтэй холбоотойгоор дотоодод тарьсан улаанбуудай илүү гараад байна.

Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрүүдийн сав нь буудайгаар дүүрэн байгаа учраас Монголын улаанбуудайн стандартыг барилгүй өөрсдөдөө таарсан стандарт бий болгож, тариаланчдын тарьсан буудайг авахгүй байна.

Өмнө жилүүдэд болоод байсан стандарт гэнэт энэ жил болохоо больчихсон. Нэг гурилын үйлдвэрт буудайгаа аваачаад өгөхөд нэг стандарт гарна. Дараагийн гурилын үйлдвэрт дахиад өөр стандарт гардаг байдлаар зөвхөн өөрсдийн үзэмжид тааруулж стандарт бий болгоод байна. Бүр гурилын үйлдвэрүүдийн сав дүүрэн болохоор тавьсан стандартын шаардлага хангасан буудай нь очиж байхад ч тэд буудай авдаггүй.

Сэлэнгэ аймагт л гэхэд өнөөдрийн байдлаар 30 мянган тонн орчим улаанбуудай үтрэм дээрээ байгаа. Нэгдсэн стандарт мөрдүүлэхийг шаардаж байна” гэв.

"Хивгийг ₮680,000-аар зарж байхад гурилын үйлдвэрүүд улаанбуудайг ₮540,000-560,000-аар авч байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Төв аймгийн Тариаланчдын холбооны төлөөлөгч н.Бүрэнбаатар “Төв аймгийн 12 сумын 96 ААН, иргэдийн хашаанд 32 мянган тонн улаанбуудай борлогдоогүй, хучаатай байна.

Тариаланчдын нөхцөл байдал үнэхээр хүнд болчихсон. Өдийд талбайгаасаа буучихсан байдаг хүмүүс буудайгаа манаад байж байгаа.

Түүнээс гадна, буудайн үнэ үнэхээр асуудал болж байна. Хивгийг 680,000 төгрөгөөр зарж байхад гурилын үйлдвэр улаанбуудайг 540,000-560,000 төгрөгөөр авч байна” гэв.

"Засгийн газар энэ байдлыг яаралтай шийдэхгүй бол ирэх жилийн тариалалтад хүндрэл учирна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Гавьяат тариаланч Ж. Сүрэнхорлоо “Монгол Улсын гурилын хэрэгцээнд 310 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэж ХХААХҮЯ-наас мэдээлж байгаа.

Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллийг харахад, манай улсад импортоор оруулж ирсэнтэй нийлээд 680 мянган тонн буудай байна. Энэ нь дотоодын гурилан бүтээгдэхүүний хоёр жилийн хэрэгцээг хангасан буудай байна.

Гурилын үйлдвэрүүд дотоодын буудайг авахгүй байгаа нь манай улс гурилын үйлдвэрлэлд хэрэглэх улаанбуудайн 70 гаруй хувийг гаднаас импортоор авчихсан.

Манай улс дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж ярьдаг мөртлөө гаднаас жилийн хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг авчихсан. Ингээд үндэсний үйлдвэрлэгчийн буудай буюу тариаланчдынхаа буудайг илүүдэл болгож хаяж байна.

Одоог хүртэл үтрэм дээр байгаа буудайг хэн, хэзээ, ямар үнээр авах талаар төрөөс ямар ч шийдэл гаргаагүй байгаа. Мөн улаанбуудайгаа зарим нь өгчихсөн мөртлөө борлуулалтынхаа мөнгийг эргээд авч чадахгүй байдалтай байна.

Борлуулсан нь мөнгөө авч чадахгүй, борлуулж чадаагүй нь үтрэм дээрээ одоог хүртэл байгаа. Энэ байдлыг Засгийн газар яаралтай шийдэхгүй бол ирэх жилийн тариалалтад хүндрэл учирна.

"Тариаланчид ирэх жил улаанбуудайг тарихаа больё гэж ярьцгааж байна"

Түүнчлэн, үнэхээр Монгол Улс хоёр жилийн хэрэгцээгээ хангахуйц буудайтай болсон юм бол ирэх жил улаанбуудай тарих ,тарихгүйгээ шийдэх ёстой.

Тариаланчид ер нь ирэх жил улаанбуудайг тарихаа больё гэж ярьцгааж байна. Оронд нь тосны ургамал гэж таримал хүчээр орж ирэх гэж байна. Учир нь гурилын үйлдвэрүүдэд бид нэг тонн улаанбуудайг зардлаа хасвал цэвэр 560,000 мянга орчмоор борлуулж байгаа. Гэтэл нэг тонн рабсыг Хятадууд 1.3-3 сая төгрөгийн үнээр бэлэн мөнгөөр худалдан авч байна. Тиймээс тариаланчид бизнес эрхлэгчийн хувьд аль үнэтэй үр тариаг тариалах нь зүйн хэрэг гэж би хувьдаа бодож буй.

"Барилгын компаниуд улаанбуудайн үр оруулж ирж байгаа нь ургац хураалтад сөргөөр нөлөөлж байна"

Мөн манай улаанбуудайн сорт гэдэг утгаа алдлаа. 2020 оны тайлангаар улаанбуудайн 38 сортыг тариалсан байна. Үүнийг сортын тариалалт гэж хэлэхэд үнэхээр төвөгтэй болж байна.

Энэ жил гэхэд 11.8 мянган тонн улаанбуудайн үрийг таван аж ахуйн оруулж ирснээс хоёр нь огт газар тариалантай холбоогүй буюу барилгын компани байгаа юм. Үлдсэн гурвынх нь хоёр нь гурилын үйлдвэр, нэг нь газар тариалан эрхлэгч байна.

Үрийн буудайн хувьд тендер зарлах нь зөв л байх. Гэхдээ газар тариалантай огтхон ч холбоогүй барилгын компаниуд, гурилын үйлдвэрүүд улаанбуудайн үр оруулж ирээд байгаа нь дараа жилийн ургац хураалтад нөлөөлж байгааг онцолъё.

Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр оруулж ирсэн буудайн үрийн таван хувь нь огт тэнцээгүй байсан. Ийм буудайнаас болж манайд өмнө огт гарч байгаагүй мөөгөнцрийн өвчин Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангаар гараад тариаланд хүндрэл учруулсан. Ийм өвчнийг уг нь хуулийн дагуу Монголын хилээр нэвтрүүлэх ёсгүй. Гэтэл хууль зөрчиж оруулж стандартын бус, хорио цээртэй хог ургамлын өвчинтэй буудайнууд оруулж ирж, тариаланчдын хөдөлмөрийг үнэлэхгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ХАРАМСАЛТАЙ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.140.124] 2021/12/3
Тэгээд борлогдоогүй бол өөр л юм тариач.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.32] 2021/12/3
Энэ тариаланчид гэж үнэхээр бүтэхгүй нөхдүүд бнаа. Хүний төлөө ажиллаж амьдарч бгаа юм шиг. Бусад бүх салбарынхан та нар шиг 20, 30 жил ингэж татаас авсан бол нээрээ жаргаж үхлээ. Өнөөдрөөм эхэлж та нар тариагаа тарихаа боль. Газраа бусад монголчууддаа өгч боломж олго. Тэр чинь та нарын ч газар биш. Дандаа хог новш ярих юм
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.49] 2021/12/2
Үлдэгдэл будаагаа АПУ д өгчих спирт хийж хэрэглэдэг гээ биз дээ
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.89] 2021/12/2
salbariin saidiig miregjliin hun bailgach.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.89] 2021/12/2
hi salbariin said ni muu ajilj bna.boduul gadnas untei buda avsan bizde.avagui bol tarialanchid ingej yadarahguil baih.tarai tarih hezuu emzeg salbar shuu
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.200] 2021/12/2
Энэ бүхнийг зохицуулдаг төр засаг яам гэж бгаа биздээ импортоор 70 хувийг оруулж ирдэг ямар бодлого ямар эрх ашиг явагдаавэ тариаланчидийг шууд дампууруулсан бна шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.30] 2021/12/2
oversupply bolson bol yaaltai bilee. uur yum tarih tsag boljee. esvel une ni unaad ashig baga oloh.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.122] 2021/12/2
Рабс чин газрыг шимгүй болгодог
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.109] 2021/12/2
Үхэр, гахай, тахианд өг. Спирт нэр. Тэгвэл наад их улаан буудай чинь дорхноо л мөнгө болно.
2 | 0 Хариулах
Монгол [66.181.161.115] 2021/12/1
Энэ Ж.СҮРЭНХОРЛОО ГЭЖ ХОГ ЭНЭ ЖИЛ БААХАН ХУДЛАА УРГАМЛЫН ӨВЧИН ЯРЬЖ ХУЛХИ ХОР ТАРИАЛАНЧИДАД ШАХСАН ӨӨДГҮЙ ЭР ДЭЭ
4 | 0 Хариулах
Зочин [109.201.137.50] 2021/12/1
Сайхан хар талхны материал тариач. Европт очиж үзээч !
1 | 0 Хариулах
Зочин [109.201.137.50] 2021/12/1
Гадаадынх стандардтай хямд байдаг болохоор тэр байх. Гадаадын том үйлдвэрлэгчдийг манайхны жижиг үйлдвэрлэгчид ямар ч салбарт барахгүй. Жижиг үйлдвэрлэгчид юмаа үнэтэй цөөхнийг зарах сонирхолтой. Гадаадад том зах зээлтэй улс тоо нь их байх тусам үнэ нь бууна эргэлтээ хурдасгана.
3 | 2 Хариулах
Zochin [202.9.40.198] 2021/12/1
tarialangiin sangiin heden luuvarchid
2 | 2 Хариулах
Зочин [202.9.47.11] 2021/12/1
Хятадын хиймэл гурил будаатай байхад үхэр монголчууд алзахгүй. ккккк
1 | 4 Хариулах
Зочин [103.212.117.153] 2021/12/1
Тэр барилгын компани ямар балуугаа хийж будаа оруулж ирдэг байнаа. ХАА-н салбараа унагаж аваад санаа амраа гэж байгаам байхдаа. Уг нь одоогийн энэ хил гааль хаалттай хэцүү байгаа үед мах, гурил, төмстэйгээ байхад монголчууд тийм амар сөхөрчихгүй юмсан.
6 | 1 Хариулах
Zochin [202.9.40.198] 2021/12/1
hedeenii mal nogoo idej chadahgui
1 | 1 Хариулах
Зочин [202.21.109.121] 2021/12/2
ooo ulsuhuuruu geriin tuurga iddeg yum shte..
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.223] 2021/12/1
Muu bn shy.er ni gadnii eldev expertyydiin yariag sonsohnee,tarialan,jijig mal aj ahuig,(tahia shuvuunii jijig fermyyd..)unaltand baga bagaar oruulj dampuuruulah yil yavts end tend yavagdaj bga,zohiomol ulsuglun bii bolgoj,EZ r unagah erunhii bodlogo beltgegdeed l bgaa geh yum.zarim neg gazraar mal mah zarahiig horigloj,tahianii tejeeliin yniig huurugduj,ulaan buudaig dalaid asgaj bn ch geh shig hetsyy2 yum bichij yarigdaad bn.utaggyi galzuu sonsogdoj bgaa ch neeree yum bn gesen yil yavdluud ch bn.erunhiiduu ene heden jild hyamral,ulsuglun nyyrlene.hool yums nuutsul, ih l yum bolono gesen message yavaad bnshy
0 | 2 Хариулах
Molor-Erdene Philosophy [150.129.140.84] 2021/12/1
ursulduunuur yavahgui bolohoor tegj baigaa yum
2 | 0 Хариулах
Гана [202.9.40.30] 2021/12/1
Цаг үргэлж гоншигнож байх юм Тарихаа л больчих
5 | 2 Хариулах
Зочин [66.181.161.63] 2021/12/1
Чи гурил идэхгүй байж чадхуу үхэрээ өлсөөд ирхээрээ хятдын баас зооглонодоо чи
2 | 6 Хариулах
зочин [103.26.195.128] 2021/12/1
Хятадын ясны гурил идэх гээ юу, бараг олдохгүй биз
0 | 3 Хариулах
Зочин [202.21.113.110] 2021/12/1
эрхэм тариланчидаа та нар бусдын адил ажлаад үзээч дандаа л зовлон тоочих юм даа та нар улсын хайр хишигээр ажилдаг улс жил нэмэгдэл өгнө бинзин тос зээл өгнө зээлийн санхүүжилт авна борлуулат хийх зовлонгүй ийм улс шүү дээ одоо жаахан бусад амьдарлаар амьдарч үз (тн төмс ямар үнэтэй билээ тн будаа ямар үнэтэй билээ )
10 | 3 Хариулах
Zochin [203.91.115.52] 2021/12/1
Unen shte.mash baga tsalingaar ajiluulna.tegsen Murtluu ajiliin tsag gej bdaggui.ulaan buudai chini heterhii unetei bolchood awch chadahgui bna gesen shte.guriliin uildweruud irgedee bodson bsan harin ta nar uursdiiguu bodood bna
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.63] 2021/12/1
Төмстэй зүйрлэх эд биш малаа наад өмхийрсөн толгойгоо ажлуул улаанбуудай чинь стратегийн бүтээгдэхүүн малаа
1 | 4 Хариулах
зочин [103.26.195.128] 2021/12/1
Зээлээр авдаг зээлээ төлдөг, зээл нь ч барагтай бол олдохгүй, өндөр шалгууртай. Байгалаас хамаараад 2 жил өндөр зардал чирэгдэл зарж зарчихаад ургахгүй бол зээлээ ч төлж чадахгүй өрнөөс өрөнд амьдардаг шүү. Бор зүрхээрээ, шудрага хөдөлмөрөөрөө яваа жирийн тариаланчид дампуурч байна даа.
3 | 4 Хариулах
zochin [202.179.26.30] 2021/12/1
maliin tejeel uildverleed zaraachee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.167] 2021/12/1
Улсын бодлого хэрэгтэй байгаа.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.243.186] 2021/12/1
Төмс ногоо тарьдаг хүмүүс зоорьтой байдаг шүү дээ . Түүнтэй адил улаанбуудай тарьдаг хүмүүс элеватортой баймаар , байхгүй бол болмоор юм . Бусдын өмнөөс улаанбуудай тариад байгаа аятай байх юм . Төмс тарьсан хүмүүс " зоорьгүй болохоор миний төмс хөлдөх гээд байна . Төр худалдаж авах хэрэгтэй байна " гэхгүй л байна шүү дээ . Улаанбуудай тариад улс худалдаж ав гээд байдаг мөртлөө үрийн улаанбуудай гэж байдаггүй . Үрийн улаанбуудайгаа улсаас авна , шатахууны хөнгөлөлт эдэлнэ , хурааж авсан улаанбуудайгаа буцаагаад улсад худалдана . Ямар гээчийн бизнес нь ийм байдаг юм бэ ?
13 | 3 Хариулах
Зочин [66.181.161.63] 2021/12/1
Төмс идэхгүй байж болно гурилгүй байж чадхуу малаа үхэр минь мэдэхгүй юмандаа бүү оролц малаа тэрний оронд наад өмхийрсөн бөгсөө угаа
0 | 4 Хариулах
Зочин [202.9.46.251] 2021/12/1
Өөрсдөө тариалсан улаан буудайгаа борлуулж сурах хэрэгтэй л дээ. Алийн болгон тарьсан бүх будаагаа бүгдийг нь улсад шахах вэ. Анх эхэлж байхад бол улсын, төрийн дэмжлэг хэрэгтэй байх. Тэгээд хөлөө олсон бол түүнээс хойш өөрөө л өөрийгөө аваад явна шүү дээ. Яаж бүх насаараа төрөөс авч амьдрах вэ дээ.
5 | 0 Хариулах
зочин [103.26.195.128] 2021/12/1
Гадагш нь гаргаж борлуулах эрх улс өгвөл тариаланчидболно доо
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.240] 2021/12/1
nuudelchin kommunistuud uheegui tsagt naa buudaigaa bugsunduu chih
0 | 1 Хариулах
Irgen [64.119.21.54] 2021/12/1
Эрэлт нийлүүлэлтээрээ л явна шдээ!!!! Эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй байгаа бол үнээ буулга! Тариалангын компаниуд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй эцийн дүнд иргэд хожно
13 | 0 Хариулах
ннн [66.181.160.37] 2021/12/1
Эрэлт нь ихсээд үнээ нэмье гэхээр улс үнийг нь тогтоогоод барьчихдаг юм ийм байхад үхсэний эрэлт нийлүүлүүлт зах зээлийн хууль хол очиж мөөр.
1 | 12 Хариулах
Зочин [107.115.243.42] 2021/12/1
Тэгээд тэр үнэ чөлөөлөхийнхөө төлөө тэмцээч дээ….
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.16] 2021/12/1
Энэ бол тэнэглэл. Олон улсын улаанбуудайн үнэ гэж бий. Түүнээс үнэтэй л юм билээ, Оросын улаанбуудайнаас л гхэд хамаагүй үнэтэй шд. Хэнд эрхэлж өс санаж газар шороогоо хорлох гж байгаам бол.
17 | 0 Хариулах
Зочин [202.21.127.116] 2021/12/1
tegeed chanar muutai geed bgaa. zaaval orsoos budaa avch holij guril hiideg gej medeenees sonsoj bsan.
1 | 0 Хариулах
zochin [192.82.67.138] 2021/12/1
unen shuu dee, yamar ch chanargui, deer n Orosiin buudai holij baij guril hiihgui bol bolts guitseegui baidag. jil bur ulsad uriin buudai geed shahdag n shaardlaga hangadaggui. delhiid baihgui ondor uneer shahaad baij hyamd baina geed baih yum. tegvel buudai tarialahaa bolioch dee.
1 | 0 Хариулах
мөн алноооо, дараа жил [64.119.19.236] 2021/12/1
ИДЭХ гурилгүй болноо.. яг энэ завхайрал бүүр дэндлээ шүүүүү.. дээгүүрээ том том баагаал яг яс юман дээрээ.. барилгын ххк үр зөөгөөл .сурсэн зангаараа хог оруулж ирээл тултал нь шахаа биз, тэр нь бөөн өвчин.. ингэж хэвлэлийн хурал хийсэн нь зөвөө.. МАН д хатуу санууллага өгөхгүй л бол бүүр мэдрэлтэж гүйцлээ.. хаан банкны баатаржав гэж увайгүй гуримчинь бас л энл өртсөнгүй !!
1 | 4 Хариулах
зочин [59.153.87.163] 2021/12/1
АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД ШИГ Л АЯГЛАЦГААХ ЮМАА
11 | 0 Хариулах
Чанар а бариж [64.119.19.236] 2021/12/1
ЧАДАХГҮЙ бол хөгцтэй талхаа идээ.. дараа нь хужаа гахайнь ясны гурилаа иднэ биз!
1 | 10 Хариулах
иргэн [192.82.78.103] 2021/12/1
Улаан буудай тарихгүйн бол газраа буцааж өг.Мал бэлчиг.Ядаж малын тэжээл тарий
11 | 0 Хариулах
Зочин [103.229.179.2] 2021/12/1
rafs tariad bj dee. rafs taridag company - uudad nemj tarialaltiin talbai bitgii ug! tegeed ter uhejisen talbai deeree rafs - aa tariad suuj bna biz! zaluuchuudad bolomj olgo.
2 | 3 Хариулах
Зочин [64.119.16.250] 2021/12/1
Рафс тариулж өндөр үнээр авна гэж байгаад хятад нь үнээ навс буулгаад бүгдийг үнэгүй болгодог шүү!! хужаанууд нэхий өлөнгийн үнийг яасан байгаа билээ?!
2 | 1 Хариулах
Зочин [107.115.243.42] 2021/12/1
Бизнесийн алтан зарчим….ХУДАЛДАН АВАГЧ ХААН…..
6 | 0 Хариулах
Зочин [107.115.243.42] 2021/12/1
Газар тариалангийн компаниудад өөрийн гэсэн элеватор байдаггүй юм уу? Энэ олон жил үхснээ хийж байсан юм?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2021/12/1
ингээд бхаар юугаараа худалдан авах болж бн
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.56] 2021/12/1
Тэгвэл бизнесийн зарчимаар үнэ чөлөөтэй ,экспорт чөлөөтэй бх . Ашигтай үнэ өртөг өндөр рапс тарьж байсан нь дээр юм бишүү
1 | 0 Хариулах
Зочин [107.115.243.42] 2021/12/1
Хэн байг гээв? Өөрсдөө эрсдлээ үүр…чадахгүй бол дампуур
7 | 0 Хариулах
Зочин [150.129.143.138] 2021/12/5
Өөрсдийгөө Бодоо. Алийн болгон улсаа боддын. Зүгээр л Рафс тарь
0 | 0 Хариулах
Иргэн Даваа [202.21.96.212] 2021/12/1
Bolichihgyi u...hedii boltol erhelj amidrah ve dee! Mongold suurin yne, strategiin butegeedhyyn, strategiin ord gazar geed buruu bodlogo yavuulaad zah zeeliin zarchmaas ni garagchihsan asuudluudiin neg ni ene!
13 | 0 Хариулах
zochin [192.82.67.138] 2021/12/1
uneen, delhiid baihgui ondor uneer ulsad shahdag n zogsohoor booj uheh geed baigaa yum.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2021/12/2
Дотоодын үнэ тээвэр хорогдлоо хасаад 200 орчим доллар,ОХУ-д өнөөдөр 322.5 доллар байна.
0 | 0 Хариулах