Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк-20 жил | Шинэ эхлэлийн өмнө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 1
Сурталчилгаа
 

Эрүүл ашиг, тогтвортой өсөлтийг эрхэмлэн, харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш нь байхыг зорьдог “ХасБанк”-ны 20 жилийн ой энэ сард тохиож байна.

1998 онд бичил бизнесийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “МикроСтарт” төслийг Монголд хэрэгжүүлж, улмаар 1999 онд Хөгжлийн Алтан Сан хэмээх анхны банк бус санхүүгийн компани байгуулагдсан нь одоогийн ХасБанкны эхлэл байлаа. Тэгэхэд бид 17 ажилтан, нэг сая ам.долларын хөрөнгөтэй гараанаас анх гарсан бол өдгөө 3.4 их наяд төгрөгийн активтай, Монголын системийн дөрвөн том банкны нэг болж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист 70 гаруй салбар нэгж, 1,383 мэргэшсэн ажилтан, 6,000 гаруй мерчант, цахим сувгуудаараа дамжуулан 1 сая гаруй иргэн, ААН-үүдэд банкны үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлдэг болон өргөжжээ.

Тоогоор хэмжих бидний үйл ажиллагааны үзүүлэлт хэд дахин өсөж, анх төсөөлөө ч үгүй байсан олон амжилтыг бүтээсэн ч анхны зорилго, үзэл санаандаа үнэнч хэвээр үлдсэн нь бидний 20 жилийн ойн хамгийн чухал үнэ цэн юм. Бид банк санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст банкны үйлчилгээг хүргэх эрхэм зорилгоор эхэлж байсан. Тийм ч учраас бид хамгийн хэцүү, хамгийн алслагдсан, хамгийн амин чухал хэрэгцээтэй цэгт анхлан хүрэхийг зорьсон юм. Иймдээ ч бид анхны салбараа Дорноговь аймгийн Айраг суманд нээж, анхны зээлээ олгож байсан. Энэ үйл хэргээрээ дамжуулж бид олон харилцагч нартаа санхүүгийн мэдлэг олгож, бизнесийг нь дэмжиж, урам зориг, итгэл найдвар, бодит дэмжлэг үзүүлэн Монголын банк санхүүгийн салбарт эрүүл жишиг, үнэ цэнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг бий болгож чадсан.

“Эх дэлхий, эрдэнэт хүмүүн, эрүүл ашиг” гэсэн гурван тулгуур үгээр бид өөрсдийн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж ирсэн. Эх дэлхийдээ ээлтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг бид онцгойлон дэмжиж, эрдэнэт хүмүүн болсон харилцагч нартаа ил тод, нээлттэй, амар хялбар, хэрэгцээт үйлчилгээг үзүүлж, үнэт зүйл, зарчимдаа нийцсэн эрүүл ашгийг эрхэмлэдэг.

Бид санхүү, даатгал, санхүүгийн түрээс, хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холдинг компани болох “Тэнгэр Санхүүгийн нэгдэл”-ийн бүрэн эзэмшилд байдаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд нэг хүн эсвэл байгууллага давамгайлаагүй хамгийн зөв бүтэц, хамгийн сайн засаглалтай банк байж ирсэн. Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Канадын үндэсний банк тэргүүтэй гаднын нэр хүндтэй олон хөрөнгө оруулагч биднийг дэмжин, олон жилийн турш тууштай, тогтвортой хамтран ажиллаж буй нь харилцагч нарын маань бидэнд итгэх томоохон итгэл болдог билээ.  

20 жилийнхээ босгон дээр бид нээлттэй хувьцаат банк болох бэлтгэлээ бүрэн хангаж, энэ оны зургаадугаар сард төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэн, баталгаажууллаа. Энэ нь бид анхнаасаа хэн нэгэн давуу эрхтэй хувьцаа эзэмшигчгүй, үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа нээлттэй банк байж ирснээ өдгөө ийн бататгаж буй хэрэг. Энэ бол зөвхөн эхлэл, ирээдүйд бидний хүрэх амжилт, хөгжил дэвшлийн суурь нь юм.

Сайн засаглал, тогтвортой өсөлт, эрсдэлийн удирдлагын зөв бодлогоороо Монголын банк, санхүүгийн салбарт жишиг тогтоож буй ХасБанкийг дэмжин, бидэнтэй 20 жил хамт байгаа харилцагч нартаа баярлалаа.


Энэ бол зөвхөн Эхлэл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.