“e-Mongolia” төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ. Мөн тус аймгийн төрийн алба хаагчдад “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх тал дээр сургалт зохион байгуулж байна.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ идэвхтэй нэвтрүүлж, цахимжуулж байгаа бөгөөд одоогоор Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон болон Сэлэнгэ аймгууд нэгдлээ.
Сэлэнгэ аймгийн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын цахимаар авах боломжтой төрийн үйлчилгээнүүд:
“e-Mongolia” системээр дамжуулан Сэлэнгэ аймгийн төрийн үйлчилгээг цахимаар авах бол та суурин компьютероосоо www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД гэсэн цэсээс ОРОН НУТАГ гэсэн дэд цэсийг сонгож, СЭЛЭНГЭ АЙМАГ-ийг сонгож, төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!