Бидний сайн мэдэх Apple корпорац Texture хэмээх дижитал сэтгүүлийн платформыг 485 сая ам.доллароор худалдан авч AppleNews аппликейшндээ нэгтгэлээ гэсэн мэдээлэл 2019 оны 5-р сард дэлхийн сэтгүүлийн зах зээлийг шуугиулсан билээ. Улмаар AppleNews+ хэмээх дижитал сэтгүүлийн платформ Apple-ийн эко системд нэмэгдсэн.
Үүнээс хэдхэн сарын дараа AppleNews+ аппликейшнээс технологийн хувьд давсан платформыг Монголын технологийн компани хөгжүүлж, Ази дахь нээлтээ Сингапур болон Япон улсад хийсэн тухай мэдээлэл YahooAsia, Techcrunch зэрэг сувгуудад гарсан байв. Уг платформ бол Ворлд Плас Дижитал ХХК-ийн хөгжүүлсэн WorldPlus - дижитал сэтгүүлийн “Netflix” гэж нэрлэж болохуйц платформ юм.
Урьд нь Монголын анхны цахим ном, аудио ном, подкастын платформ Mplus, дуу хөгжмийн платформ Mmusic, интерактив контентын платформ Woovoo зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн туршлагатай баг WorldPlus хэмээх бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн.
Ворлд Плас Дижитал ХХК сүүлийн хоёр жилд өөрсдийн үндсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээс гадна хэд хэдэн томоохон хамтын ажиллагааг амжилттай эхлүүлжээ. Тухайлбал, Хятадын зах зээлд дижитал сэтгүүлийн платформыг нэвтрүүлэхээр бидний сайн мэдэх Weibo-той, Зүүн Өмнөд Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр Азийн тивийн тэргүүлэх медиа компаниудын нэг Singapore Press Holdings (SPH)-той тус тус ажиллаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар WorldPlus аппликейшн дэлхийн тэргүүлэх сэтгүүл эрхлэн гаргагч компаниудын 1500 гаруй сэтгүүлийн сантай болж, 250 мянга гаруй ухаалаг төхөөрөмж дээр хэрэглэгдэж байгаа. Мөн эдгээр сэтгүүлийг 8 хэл (Монгол, Англи, Хятад, Орос, Япон, Малайз, Индонез, Испани) дээр унших боломжтой.
Дэлхийд өрсөлдөхүйц технологийн хөгжүүлэлт хийж, бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Засгийн газраас хоёр жилд нэг удаа олгодог “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” шагналаар 2020 онд WorldPlus-ыг шагнасан.
Түүнчлэн, сэтгүүл унших уламжлалт хэв маягийг эвдэж, тоглоомын дүрмийг шинэчлэн тогтоох зорилготой ажиллаж байгаа WorldPlus-ын хамт олон 2021 оны 7-р сард MundoPlus хэмээх шинэ бүтээгдэхүүнээ Испанийн зах зээлд зориулж Axel Springer Espana, Zinet Media Global зэрэг Испанийн тэргүүлэх сэтгүүл эрхлэн гаргагч нартай хамтран нэвтрүүлжээ.
WorldPlus-ын зүгээс зөвхөн технологи хөгжүүлэлт, бизнестээ төвлөрөхөөс гадна нийгэмдээ, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө бий болгох WorldPlus Grant, WorldPlus Trees, WorldPlus Sight Day 10.10 зэрэг нийгмийн хариуцлагын төслүүдийг хэрэгжүүлдэг байна.
WorldPlus-ынхан бүтээсэн технологиороо интерактив сэтгүүлийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, шинэ түвшинд хүргэж, дэлхийд танигдсан технологийн компани болох зорилгодоо хүрэхээр бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж буй. Тийм ч учраас салбартаа “Дижитал сэтгүүлийн Netflix” ч гэж нэрлэгдээд байна.
Weibo, SPH, Axel Springer, Zinet Media зэрэг дэлхийд танигдсан корпорацуудтай хамтран ажиллаж, 8 хэл дээр 150 гаруй сэтгүүл эрхлэн гаргагчийн 1500 гаруй интерактив сэтгүүлийн сан бүрдүүлээд буй дижитал сэтгүүлийн “Netflix”-г доорх холбоосоор орж хэрэглээрэй.
Үнэ цэнтэй мэдээллийг WorldPlus-аас уншъя.
WorldPlus-н тухай илүү дэлгэрэнгүйг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!