Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

“ВОРЛД ПЛАС АППЛИКЭЙШН"-д үндэсний инновацийн шагнал олголоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар, 2020 оны 12 сарын 23

2018 онд баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” (WorldPlus) бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр шагнахаар шийдвэрлэжээ. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө.

“Үндэсний инновацийн шагнал” нь Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи инновацийг хөгжүүлэх зорилгоор хоёр жилд тутамд гардуулдаг шагнал юм.

 

“Ворлд плас дижитал” ХХК-ийн “WorldPlus” аппликейшн нь сэтгүүл унших уламжлалт хэв маягийг эвдэж, хэвлэмэл болон PDF хэлбэрийн сэтгүүлийг бүрэн интерактив болгох HTML технологид суурилсан бүтээгдэхүүн юм. Тус аппликейшн нь хэрэглэгчдэд гадаад, дотоодын сэтгүүлүүдийг тав тухтайгаар, сэтгэл татам арга хэлбэрээр унших боломжийг олгохын зэрэгцээ хэвлэн нийтлэгчид хийгээд бизнесүүдэд сувгаа нэмэгдүүлэх, хэрэглэгчээ өсгөх, үр дүнгээ хялбар хэмжихийг санал болгож буй.

“WorldPlus”-ийг бүтээгч монгол залуучууд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилготой бөгөөд олон улсын 100 гаруй нэр хүндтэй хэвлэлийн компани, агентлаг, сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, олон улсад 4.3 сая уншигчтай Fast Company, 3.3 сая уншигчтай Entrepreneur зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 сэтгүүлтэй албан ёсны эрхтэйгээр хамтын ажиллагаа эхлүүлжээ.

“Ворлд плас дижитал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Х.Эрдэнэбаяр шагналыг гардан авахдаа “Хүний оюун ухаанаар бүтсэн, технологид суурилсан бүтээгдэхүүнийг дэмжиж байгаад талархаж байна. Технологийн бүтээгдэхүүн гэдэг орон зай, цаг хугацаанаас үл хамаарах, өнөө цагийн чухал хэрэглээнүүдийн нэг болоод байгааг бид энэ цар тахлын үед харж байна. Монгол хэрэглэгчид манай аппликейшнийг хэрэглээд эргэн тойрныхондоо санал болговол олон улсад гарах зорилготой бидэнд том урам, дэмжлэг болно” хэмээн хэлсэн юм.

WorldPlus аппликейшнийг татах линк: https://wplus.world/app-store

 

“Ворлд плас дижитал” ХХК-ийн сошиалд нэгдээрэй.

        

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.