ФОТО: 287 өдрийн хугацаанд ажиллаад Ерөнхий сайдын албан тушаалаа өгөв

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож байв. Түүнийг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 126 дахь өдрийн дараа буюу 2025 оны аравдугаар сарын 17-нд УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулж байлаа.

Энэ үед хонон өнжин сахиж суусаар Ерөнхий сайдаа огцруулсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түүнтэй гар барин "Уучлаарай. Ийм муухай бас одоо... . Миний хувьд муухай л юм" хэмээн уучлалт хүссэн юм.

Гэвч төд удалгүй Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын гишүүдийн санал хураалтыг хүчингүйд тооцож, Ерөнхий сайдын суудалдаа эргэн суусан.

Харин энэ удаад намын дарга Ерөнхий сайдаар ажиллах ёстой гэсэн зарчмын дагуу Г.Занданшатар өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө. Мөн тэрбээр Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд болж байгаа юм.

Өчигдрийн хуралдаанд Ардчилсан Намын бүлгийн гишүүд оролцоогүй бөгөөд МАН болон ХҮН нам, ИЗЗН, Үндэсний эвслийн 73 гишүүн санал хураалтад оролцов.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг