Хонон өнжин сахиж суусаар Ерөнхий сайдаа огцруулсан УИХ-ын дэд дарга эцэст нь уучлал хүсэв.
Санал хураалт явуулж, Г.Занданшатарыг огцруулсныхаа дараа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түүнтэй гар барин "Уучлаарай. Ийм муухай бас одоо... . Миний хувьд муухай л юм" хэмээн хэлж байгаа нь шууд дамжуулалтад бичигдэн үлджээ. Түүний энэ үгний хариуд огцорсон Ерөнхий сайд Х.Булгантуяагийн мөрийг зөөлөн алгадаад явах аж.
Харин энэ үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Уучлаарай гэдэг чинь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг шүү" хэмээн хуруугаа гозолзуулан хэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!