Г.Занданшатар Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд боллоо
21:56 2026/03/27
УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож, 53 нь дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Мөн түүнчлэн Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд болж байгаа юм.
20:37 2026/03/27
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуралд Ардчилсан Намын бүлгийн гишүүд оролцохгүй байгаа бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал хуралдааныг удирдан явуулж байгаа юм.
видео:
21:56 2026/03/27
УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс "Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож, 53 нь дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Мөн түүнчлэн Монголын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан дөрөв дэх Ерөнхий сайд болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

