МАН-ын бага хурал энэ Ням гарагт хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Мөн тэрбээр шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Тэгвэл МАН-ын бага хурал энэ долоо хоногийн Ням гарагийн 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ. Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
