ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Ирээдүйн өв сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар хэрэгцээ гарвал ашиглаад байж болохгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "2022 оны төсвийн хэлэлцүүлгийн хоёр дахь үе шатын үеэр АН-ын бүлэг завсарлага авах талаар хэлэлцэж, Оюутолгойн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Ирээдүйн өв сангийн мөнгийг үе үеийн Засгийн газар хэрэгцээтэй үедээ ашиглаад байж болохгүй. 2022 оны төсвийг маш их алдагдалтайгаар батлах гэж байгаа. Эдийн засгаа тэлэх, орлого олох талаар нааштай зүйл алга. Инфляц хоёр оронтой тоо руу орсон энэ үед хүнээ бодсон шийдвэр гаргахгүй байна.

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг Рио Тинто заримыг нь хүлээн авч, заримыг нь зөвшөөрөхгүй байгаа асуудал бий. Юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй байгаа талаар хариу хэлэхгүй байна. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж буй манай улсын гурван гишүүн жилдээ 280 сая төгрөгийн цалин авдаг. 

Хэд хэдэн хүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа талаар ажлын хэсгээс мэдээлэл өгсөн" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Оюутолгойн гэрээнд алдаа, оноотой зүйл их бий. Жишээлбэл, тухайн үед хөрөнгө оруулалтын зардлаас зургаан хувь, үйл ажиллагааны зардлаас гурван хувиар тооцож авч байсныг буруу гэдгийг тухайн үеийн оролцогч нар хэлээд үүнийг 4.5 болгож, буулгаж байсан. УИХ-аас баталсан хоёр тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээд явж байгаа.

Нэг чухал санал АН-аас гарсан. Оюутолгой компанийг компанийн дүрэм журмаар нь ажиллуулахгүй бол ингэж улс төрийн байгууллага шиг байж болохгүй. Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа гурван хүн, Эрдэнэс Монгол компанийг төлөөлж буй хүмүүс тусдаа ажиллаад байгаа. 2012-2016 онд Эрдэнэс Монгол компанийн ерөнхий эдийн засагч, гүйцэтгэх захирал, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал гээд гурван хүн тухайн үеийн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд байсан. Оюутолгойн гэрээг сайжруулах талаар 2016 оноос яагаад ерөөсөө авч хэлэлцээгүй талаар ярилцсан" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.91.115.55] 2021/11/9
АН байхдаа бүгдийг цөлмөж хоосолж байсан биздээ. одоо л нээээх онгонтож энэ тэр.
0 | 0 Хариулах
зовсон хүн [66.181.188.147] 2021/11/8
одооноос нэг нэг 40 ийн бидон хорхог хийг гэж хүүхэд бүрт хураая!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.52] 2021/11/8
ЯМАРЧ САНГҮЙ БОЛГООД ӨӨРСДӨӨ ЦУСЛАЧИХДАГ ХҮМҮҮСТ ХАМААГҮЙ ЮМ БАЙХАА
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.143] 2021/11/8
Оюуэрдэнэ амьсгаа өөрөө муу ажилласнаа хариуцлагаа хүлээхгүй хүчээр ерөнхий сайд болгочихсон юм шиг ялархаад ирээдүйн үр хүүхдийн мөнгийг бас цусалнаа
0 | 0 Хариулах
z [66.181.190.200] 2021/11/8
ene ganbat thdee orondoo avgaitaigaa huuchilsnaa yariad baidag yum shig sanagdaad bdiishuu hahah
0 | 0 Хариулах
lol [103.50.206.95] 2021/11/8
sga
1 | 0 Хариулах