Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

13-р зууныг “амилуулсан” Зэв дижитал музей

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 825 сая хүүхэд сэтгэн бодох болон шинэ мэдээлэл хүлээж авах танин мэдэхүйн чадвар хоцрогдолтой байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эдийн засгийн форум мэдээлжээ. Энэ нь боловсролын салбар, тэр дундаа хүүхдэд мэдлэг олгох институтууд нэн яаралтай өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэйн дохио болж байна.

Тэгвэл AR, VR болон дижитал контент тэргүүтэй технологийн шийдлээр Монгол хүүхдүүдэд хорвоотой танилцах, өв уламжлалаа мэдэх, сургуульд сурч буй мэдлэгээ бататгах орчин үеийн шинэ дэвшил бий болсон нь Монголын Үндэсний музейд саяхан нээлтээ хийсэн “Зэв дижитал музей” юм.

 

13-р зууны Монголчуудын аж амьдралтай бид танхимын сургалт, сурах бичгээр танилцдаг байсан нь саяхан. Тэгвэл “Зэв дижитал музей”-н тусламжтай одоогийн хүүхдүүд тэдгээр уламжлалт арга барилаас гадна 2D, 3D анимейшн бүхий эртний гоёл чимэглэл, багаж хэрэгсэл, гэр ахуй, зэр зэвсэгтэй танилцаж самбар дээрх гарчиг, цаасан дээрх бичгээс илүү хэмжээнд түүхийн талаар мэдлэг мэдээллийг авч байна.

Шилэн хоргоны дэргэдэх QR кодыг уншуулахад түүний тайлбар танилцуулга дуу дүрсний өндөр чанартайгаар гар утас, таблетын дэлгэцнээ тодорч, танхимын голд зассан суудалд VR шилийг зүүхэд домогт “Хархорин” хот амьдран сүндэрлэх нь цаг хугацааны аялал мэт санагдах ажээ.

 

“Музейн үзмэрийг технологийн эриний орчин үеийн хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлж дэлгэх нь “Зэв дижитал музей”-н зорилго юм. Харин бидний музей бол дижитал технологийн боловсролын салбарт авч ирж болох гайхалтай өөрчлөлтийн ердөө нэг жишээ” хэмээн Мифокс анимейшн студийн захирал Б.Билгүүн музейн нээлтийн үеэр дурдсан юм.

Мифокс анимейшн студи цаашлан Монгол Улсын бусад түүхэн цаг үеийн олдвор дурсгалыг дижиталчилж, үзүүлэнгээ тогтмол шинэчлэн дэмжих ажээ. Харин боловсрол, танин мэдэхүйн салбарт орчин үеийн технологийг нэвтрүүлэх энэхүү санаачилгыг Юнител Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 100 гаруй сая төгрөгөөр дэмжин ажилласан байна.

Ийнхүү орчин үеийн хүүхэд залуус, сургуулийн насныхны сэтгэхүйн онцлогт тааруулж, дэлхийн боловсролын чиг хандлагатай уялдсан “Зэв дижитал музей” нийгэмд сайн сайхныг бүтээх эрмэлзэлтэй хөрөнгө оруулалт, Монгол уран бүтээлчдийн хөлс хүчээр бий болжээ.

Дижитал музейн талаар нэмэлт мэдээллийг ЭНД дарж авах боломжтой

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.