2021/12/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.30₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-14°
18:00
S31
-12°
19:00
S31
-12°
20:00
S29
-13°
21:00
S29
-13°
22:00
S29
-13°
23:00
S29
-14°
00:00
S26
-14°
01:00
S30
-13°
02:00
S30
-11°
03:00
S30
-10°
04:00
S30
-7°
05:00
S30
-5°

1,231 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, 11 иргэн нас баржээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,231 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 351,835 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 739 нь Улаанбаатар хотод,
  • 492 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,604 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44,875 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,398
  • Хүндэвтэр- 6,930
  • Хүнд – 2,113
  • Маш хүнд – 365 хүн байна.
     

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог өнгөрсөн Баасан гарагаас эхлэн мэдээлэхээ зогсоогоод буй.

x