Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яам халдвар аваад эдгэрсэн тохиолдлын тоог МЭДЭЭЛЭХЭЭ ЗОГСООЛОО

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яам өнөөдрөөс коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдлын тоог мэдээлэлдээ оруулахаа больжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Эдгэрсэн тоог мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн учраас хоногийн мэдээллээс хасаж байгаа” гэсэн тайлбар өглөө.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн болон батлагдсан тохиолдлын тоо 160 мянга гаруйгаар зөрөөд байна.

Тодруулбал, одоогоор халдвар аваад нийт эдгэрсэн тохиолдол 506,181 болоод байгаа бол улсын хэмжээнд 344,736 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

 

Учир нь Эрүүл мэндийн яамнаас өдөрт зөвхөн PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан тохиолдлын тоог мэдээлж байгаа бөгөөд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдэд шууд эмчилгээг эхлүүлж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Харин өнөөдрөөс ийнхүү халдвар аваад эдгэрч байгаа иргэдийн тоо ч тодорхойгүй болж байна.

Эргэн сануулахад, Эрүүл мэндийн яамнаас батлагдсан тохиолдол болон эдгэрсэн тохиолдлын тоог мэдээлэхээ болиод хоёр орчим сар болж байна. Албаны эх сурвалжийн халдварын нөхцөл байдлын талаарх тоон мэдээлэл долдугаар сарын 11-нээс хойш зөрж эхэлсэн юм.

/Тус яамнаас халдварын нөхцөл байдлыг харуулсан постер өмнө нь болон одоо хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харах боломжтой/