Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо нийт батлагдсан тохиолдлоос "ДАВЛАА"

A.Жаргал
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ikon.mn сайт COVID-19 хуудсаараа дамжуулан 2020 оны долдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэсээр ирсэн.

Тэгвэл ЭМЯ КОВИД-19 нөхцөл байдлын мэдээний тоон үзүүлэлт 2021 оны долдугаар сарын 11-ний өдрөөс зөрж эхлэв. Тодруулбал, ЭМЯ-наас өгч байгаа коронавирусийн халдварын эдгэрсэн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлоосоо бараг даваад байна.

Эрүүл мэндийн яамны долдугаар сарын 30-нд танилцуулсан постер дээр СOVID-19-ийн улмаас эмнэлэгт 10,368, гэрийн хяналтад 10,821 буюу нийт 21,189 иргэн эмчлүүлж байна гэжээ. Тэгвэл нийт батлагдсан тохиолдол (162,869) болон нийт эдгэрсэн хүний (162,788) зөрүү өнөөдөр ердөө 81 болоод байна.

Хэвтэн эмчлүүлж буй + Гэрийн хяналтад байгаа = Нийт батлагдсан - Нийт эдгэрсэн - Нийт нас барсан - нутаг буцсан

Долдугаар сарын 11-нээс хойш эрүүл мэндийн яамнаас гаргасан албан тоон мэдээлэл болон зөрүүг доорх хүснэгтээс харьцуулан харах боломжтой.
7/23 өдрөөс эхлэн "нийт эдгэрсэн" тоог ЭМЯ мэдээллээсээ хассан болно.
7/23 өдрөөс хойших "нийт эдгэрсэн" тоог нэмж тооцон улаан өнгөөр үзүүлэв

Хүснэгтийн хамгийн ард тод хараар, батлагдсан болон эдгэрсэн тооны зөрүү буюу албан тоон мэдээллийн дагуу өнөөдрийн байдлаар хэчнээн хүн эмчлүүлж байгааг үзүүллээ.

ЭМЯ Мэдээлэл 7/11-7/30 Эмчлэгдэж буй
(батлагдсан - эдгэрсэн)
нийт
# Батлагдсан Эдгэрсэн Эмчлэгдэж буй Нийт батлагдсан Нийт эдгэрсэн
Хэвтэн Гэрийн Нийт
7/11/21 1,735 3,756 12,727 23,126 35,853 137,788 103,666 34,122
7/12/21 1,496 3,858 12,189 22,924 35,113 139,284 107,524 31,760
7/13/21 1,246 3,540 11,632 21,776 33,408 140,530 111,064 29,466
7/14/21 1,159 3,540 11,215 19,171 30,386 141,689 114,872 26,817
7/15/21 1,439 3,347 10,862 19,004 29,866 143,128 118,219 24,909
7/16/21 1,364 3,730 10,613 19,040 29,653 144,492 121,953 22,539
7/17/21 1,295 3,929 10,462 16,544 27,006 145,787 125,882 19,905
7/18/21 1,466 4,730 10,197 15,935 26,132 147,253 130,612 16,641
7/19/21 1,171 3,489 10,013 15,175 25,188 148,424 134,101 14,323
7/20/21 1,309 3,501 9,941 13,164 23,105 149,733 137,602 12,131
7/21/21 1,497 3,646 9,910 12,444 22,354 151,230 141,248 9,982
7/22/21 1,309 2,997 9,924 12,281 22,205 152,539 144,245 8,294
7/23/21 1,243 2,732 9,944 11,164 21,108 153,782 146,977 6,805
7/24/21 1,442 2,556 10,137 12,321 22,458 155,224 149,533 5,691
7/25/21 1,513 2,625 10,279 12,058 22,337 156,737 152,158 4,579
7/26/21 1,249 2,014 10,657 11,706 22,363 157,974 154,172 3,802
7/27/21 1,115 2,233 10,556 11,129 21,685 159,101 156,405 2,696
7/28/21 1,243 2,100 10,477 10,835 21,312 160,344 158,505 1,839
7/29/21 1,231 2,157 10,379 10,798 21,177 161,575 160,662 913
7/30/21 1,294 2,126 10,368 10,821 21,189 162,869 162,788 81

Мөн Е-mongolia сайт дээрх тоон мэдээлэлд ч эмчлүүлж байгаа хүний тоо өнөөдрийн байдлаар 0 болсон байна. Гэвч албан мэдээлэлд дурдагдсан хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоогоор нэмэгдсэнийг доорх зургаас харж болно. 

E-mongolia дээрх өнөөдрийн тоон үзүүлэлт.

 

 

Өөрөөр хэлбэл, өдөрт шинээр батлагдсан тохиолдлын тоог хассан эсвэл эмчлэгдээд эдгэрсэн хүний тоог илүү мэдээлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өнөөдрийн байдлаар халдвар авсан нь батлагдсан нийт 162,869 хүнээс коронавирусийн хүндрэлээр 809, бусад шалтгаанаар 31 хүн эндсэн бөгөөд нутаг буцсан есөн хүн, эдгэрсэн 162,788 хүнийг хасахад -768 гарч, Монгол Улсад COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо нийт батлагдсан тохиолдлоос "даваад байна”.

ЭМЯ-ны 07/11 - 07/30 өдрүүдийн тоон үзүүлэлтийн инфографик өдөр тус бүрээр нь харах боломжтой