2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.49₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S31
-13°
00:00
S31
-12°
01:00
S32
-12°
02:00
S32
-10°
03:00
S32
-8°
04:00
S32
-5°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-3°

Нийслэлийн хэмжээнд хоногтоо гал түймрийн 8-10 дуудлага ирж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг
Эх сурвалж: ОБЕГ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. Иймд гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас  ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд 12,378 объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан байна. Мөн 100 том хүн, 28 хүүхэд гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирч, түлэгдэж, бэртэж гэмтжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал түймрийн аюулаас 4,894 эрдэнэт хүний амь нас, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг ангилж үзвэл  ил задгай гал, үнс нурам, тамхи чүдэнзний цогоос 4,772, яндангийн цонолтоос 2,160, цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас 1,882, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 588 удаа байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хоногтоо гал түймрийн 8-10 дуудлагатай байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Хүйтний улиралд дуудлагын  дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

Тухайлбал,  2021.10.23-ны 23:39 цагт СХД-ийн Толгойтын гудамжинд гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, 75 настай эрэгтэй галд өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 65 настай эмэгтэй угаартсан байсныг ЯТТөвд хүлээлгэн өгч ажилласан.

2021.10.25-ны 04:05 цагт БЗД-ийн 2 дугаар хорооны гудамжинд байшин шатаж байна дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж,  гал түймэрт нэр нас тодорхойгүй 4 иргэн нас барсан байна.

Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна. Иймд иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
x