Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгаад шалгалт хийхийг даалгав

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ямар байгаад шалгалт хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох ажилтнуудад даалгажээ. 

 Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, амьдралд хэрэгжихүйц төлөвлөх шаардлагатайг Хотын дарга тодотгов.

“Өмнөх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 30 хувьтай хэрэгжсэн бол шинэ ерөнхий төлөвлөгөөний биелэлт ирээдүйд дор хаяж 80 хувьтай байх ёстой. Эдийн засгийн зөв тооцоолол, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн, зах зээлийн өнөөгийн  болон ирээдүйн нөхцөл зэрэг  бүхий л үзүүлэлтүүд, тооцооллыг нарийвчлан бодит амьдралд хэрэгжихээр төлөвлөгөөг боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж, асуудал үүсгэж байгаа.

Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, “КОВИД-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхийг даалгалаа хэмээн НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.