Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 25
Сурталчилгаа
 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН

ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮҮДНЭЭС КОМПАНИД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2021 оны 10-р сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах

Тендер шалгаруулалтын дугаар: SK 07/2021

“Скайтел” ХХК нь эрх бүхий оролцогчдоос “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах үүднээс компанид зөвлөх үйлчилгээ авах” сонгон шалгаруулалтад санал ирүүлэхийг хүсэж байна. Захиалагч нь сонгогдсон компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах үүднээс  зөвлөх үйлчилгээ авах гэрээ байгуулж, хамтарч ажиллана.

Тендерт оролцогч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тендерт оролцогч нь өмгөөллийн чиглэлээр байгуулагдсан хуулийн этгээд /ХХК, ХХН/ эсхүл хамтран ажиллах гэрээгээр тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэгдлийн гишүүд байж болно.
  • Тендерт оролцогчийн хуульч гишүүн нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаас хойш 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх

Тендерийг 2021 оны 11-р сарын  05-ны өдрийн 17:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плазагийн ресепшинд ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд нь тендерт оролцох албан хүсэлтээ байгууллагын захирлын гарын үсэг болон тамгаар баталгаажсан албан тоотын хамт Bulgan.b@skytel.mn хаяг руу мэйлээр илгээж тендерийн баримт бичиг баримтыг PDF форматаар авна уу.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел Плаза

Үйл Ажиллагааны Газар, Худалдан Авалтын Ажиллагааны Хэлтэс

Утас: 9111-4346

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.