Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

“АЗИФАРМ” ХХК “ХӨХ ТУУЗ” ХӨТӨЛБӨРТ НЭГДЛЭЭ

ikon.mn
2021 оны 10 сарын 16
Сурталчилгаа

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “ХӨХ ТУУЗ” хөтөлбөрт “АЗИФАРМ” ХХК нэгдэж, гарын үсэг зурлаа

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Хөх тууз” хөтөлбөрт “Азифарм” ХХК нэгдэж, гарын үсэг зурснаар дэлхийн хэмжээнд тус хөтөлбөрт нэгдсэн 59 дахь компани, Монгол улсын хувьд 4 дэхь компани боллоо.

 

Хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” -ны Төв Азийн Бүсийн захирал хатагтай Сюзанна Харгитай, “Азифарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Г. Баяржаргал нар гарын үсэг зурсан ба энэхүү хөтөлбөрийн  гарын үсэг зурах ёслолд Европын холбооны Монгол улс дахь суурин төлөөлөгч Элчин сайд хатагтай Хатагтай Аксель Никэйз болон бусад албаныхан оролцлоо.

 

“Хөх тууз” хөтөлбөр нь салбартаа тэргүүлэгч компаниудын өсөлтийг тогтвортой хангах, засаглал, санхүүгийн менежментийн стандарт, тогтолцоог сайжруулах, хурдацтай хөгжлийг зохистой удирдан чиглүүлэхэд туслах зорилготой. Энэ хүрээнд компанийн хөгжлийн стратегийг нарийвчлан боловсруулахад дэмжин, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурласан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, шаардлагатай бусад санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх юм.

 

Европын Холбоо, “ЕСБХБ”-тай хамтран Монгол улсад бизнес эрхэлж буй нийт бизнесийн салбарыг хөгжүүлэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь “Хөх тууз” бөгөөд 5 жилийн хугацаанд гурван үе шаттай үргэлжилнэ.

 

“Азифарм” ХХК нь Монгол улсын эрүүл мэнд, эм  зүйн салбарт 20 жилийн арвин түүхтэй тэргүүлэгч компани бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн нөөц бололцоог дайчилан ажилласнаар Монголын эрүүл мэнд, эм зүйн салбарт ахиц дэвшил гаргаж иргэн бүрт үр шимийг хүртээх зорилготой.

“ЕСБХБ” болон Хас Банк хоорондын хамтарсан “Эрсдэл хуваах” зээлд “Азифарм” ХХК хамрагдан үйл ажиллагааны цар хүрээг тэлсэн бөгөөд, Европын Холбооны санхүүжилтээр “ЕСБХБ”-тай хамтран “ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийн дор олон улсын зөвлөх үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2 дахь төслөө “Стратеги төлөвлөлт”-р хэрэгжүүлээд явж байна.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.