Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

CU брэнд 1000 ажлын байр шинээр бий болгоно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

CU брэнд 2018 онд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдрөөс өдөрт өргөжин тэлж өнөөдрийн байдлаар 1200 ажилтан, 140 гаруй салбар дэлгүүртэйгээр хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ өөрсдийн үйлчилгээг үзүүлж байна.

Конвиниенс бизнесийн зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг CU брэнд ирэх 10, 11, 12-р саруудад 45 салбар дэлгүүр шинээр нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 185 салбар дэлгүүртэй болох юм. Салбар дэлгүүрүүдийн тоо нэмэгдэхтэй холбоотой хүний нөөцийн бүрдүүлэлт хийж, шинээр 1000 нээлттэй ажлын байрыг зарлаад байна.

CU брэнд нь Монгол улсад цагийн ажил гэх ойлголтыг нутагшуулж өдгөө нийт ажилтуудын 65%-ийг оюутан залуус эзэлдэг байна. Оюутан залууст хичээлийнхээ хажуугаар байнгын тогтмол орлоготой, уян хатан цагийн хуваарийн дагуу өөрт ойр байршлаас ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай. Мөн хүн бүрд хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг нээлттэй олгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажилладгаараа үлгэр жишээ болдог бөгөөд нийт ажилтны 4%-ийг тусгай хэрэгцээт залуу ажилтнууд бүрдүүлж байна.

CU нь хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, олон улсын нөү-хау туршлагаас суралцахаас гадна карьерийн хувьд өсөх боломжийг нээлттэй олгодог компани юм.

Хэрвээ та эсвэл таны найз нөхөд, ах дүү хамаатан идэвхтэй ажил хайж байгаа бол CU брэндийн конвиниенс дэлгүүрт нээлттэй зарлагдсан 10 гаруй ажлын байруудад ажиллах хүсэлтээ илгээж CU-ийн гэр бүлд нэгдэхийг урьж байна.

Мэдээлэл авах суваг: https://www.facebook.com/CU.Mongolia

Анкет илгээх линк: http://recruitment.cumongol.mn/

Лавлах утас: 8807-1820, 8810-9175

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.