Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэ Ресурс” Монголын хөрөнгийн биржид нэмэлт хувьцаа гаргалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 4
Сурталчилгаа

Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн нэмэлт хувьцаа арилжаалагдаж эхэллээ.

 

“Эрдэнэ Ресурс”-ийн нэмэлтээр нийт 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг Баян Хөндий ордын бүтээн байгуулалт, хайгуулын хөтөлбөрүүд, судалгаа болон ерөнхий захиргааны зардалд ашиглах юм.

Компани нь хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу 815 төгрөг нэгжийн үнэ бүхий 17.48 сая ширхэг хувьцааг санал болгон худалдаж байна. Өнөөдөр “Эрдэнэ Ресурс”-ийн үнэт цаасны захиалга авах хугацаа эхэлж байгаа бөгөөд сонирхсон хөрөнгө оруулагчид 10 сарын 08 хүртэл Үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.

Баян Хөндий алтны ордын төсөл хөгжүүлж буй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 2004 оноос хойш Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт Хөндий алтны дүүрэгт ашигт малтмалын хайгуул, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2 хайгуулын, 3 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг. Компани “Баян Хѳндий” ордыг ашиглалтын шатанд хүртэл хөгжүүлэлт хийн, 2023 онд олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Хөрөнгө оруулалтын онцлогууд

  • Баян Хөндий орд нь өндөр агуулга 3.7 гр/тн бүхий 409,000 унц (12.72 тонн) үйлдвэрлэлийн нөөцтэй. Илээр олборлон, уламжлалт аргаар өртөг багатай боловсруулах боломжтой.
  • Хувьцааны төвлөрлийн эрсдэл бага. Нийт гаргасан үнэт цаасны 31%-ийг олон нийт, 33%-ийг хөрөнгө оруулалтын болон хувийн сангууд, 5%-ийг Монгол хувьцаа эзэмшигчид, Компанийн удирдлага, 8%-ийг ТУЗ , 11%-ийг ЕСБХБ/EBRD, 12%-ийг Эрик Спротт  эзэмшдэг байна.
  • Компани нь 2018 оны зургадугаар сард МХБ-д үнэт цаасаа давхар бүртгүүлснээр Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Иймд компанийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн биржээр  нээлттэй арилжаалагддаг тул биржүүдийн хооронд хөрвүүлэн арилжих боломжтой. 
  • Хайгуулаас олборлолтын шат руу шилжихэд компанийн үнэлгээ өсөх боломжтой.
  • Орон нутагтай байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр хамтран ажилладаг. Нийгмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн.
  • Баян Хѳндий ордыг ашиглалт руу хѳгжүүлснээр 2023 оноос жилд дунджаар хоёр тонн орчим алт үйлдвэрлэж, Монгол банканд тушаах юм. Монгол банкны алтны нѳѳцийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд ѳндѳр ач холбогдолтой. Түүнчлэн  Монголын хѳрѳнгийн бирж дээрх хувьцаа эзэмшигчид тѳдийгүй олон улсын хѳрѳнгѳ оруулагчдад ѳндѳр ѳгѳѳжийг бий болгох юм. 

Хувьцааны тэргүүлэгч андеррайтераар БиДиСЕК ҮЦК ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХН, хамтрагч брокероор Мандал Капитал Маркетс ҮЦК, Таван Богд Капитал ҮЦК  ажиллаж байна.

Эрдэнийн хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК

Вэбсайт: www.erdene.com

Тэргүүлэх андеррайтар "БиДиСек ҮЦК" ХК

Вэбсайт: www.bdsec.mn

Утас: 7555-1919

Онлайн захиалга өгөх бол: https://dbx.bdsec.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.