Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэ Ресурс” хувьцааны захиалга аравдугаар сарын 4-нд эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 1
Сурталчилгаа

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК нь нэмэлтээр гаргах 14.25 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хувьцааны захиалгаа энэ сарын 4-өөс авч эхэлнэ.

 

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК нь шинжлэх ухааны судалгаа, аргачлал дээр үндэслэн Монгол Улсын баруун өмнөд хэсэгт тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагааг эрхэлсний үр дүнд өгөөжийг олон нийттэй хуваалцан, үнэ цэнийг хамтдаа бүтээхийг зорьж буй юм.

Компанийн Монгол Улсад оруулсан, цаашид оруулахаар төлөвлөж буй хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ талаар “Эрдэнэ ресурс девелопмент” корпорацын ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Петер Акерлитэй “Бид өнгөрсөн хугацаанд 60 сая орчим ам.долларын хѳрѳнгийг олон улсын хѳрѳнгѳ оруулагчдаас татан тѳвлѳрүүлж, Монгол Улсад 116 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи судалгааны ажил хийжээ. Дээрх 116 тусгай зөвшөөрлийн 111-ийг Монгол Улсын Засгийн Газарт эргүүлэн ѳгсѳн. Үлдсэн таван тусгай зөвшөөрлүүд орших Баянхонгор аймгаас бид эрсэн зүйлээ олж, Баян Хѳндий алтны үндсэн ордыг илрүүлээд зогсохгүй Хөндий Алтны Дүүргийг нээсэндээ баяртай байдаг” гэв.

БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ НЬ

Эрдэнэ Ресурс нь байгаль орчны эрсдэлийг системтэй, идэвхтэй удирдан, тогтвортой хөгжлийг бий болгохыг зорьдог. Олборлолтын явцад гарч болох бүх л асуудлуудыг анхааран Монголын эдийн засаг, ирээдүй тэр дундаа байгаль орчинд гарах нөлөөллийг бууруулахын тулд энэ олон жил судалгаа хийсэн. Жишээлбэл:

Усны 85 хувийг дахин ашиглах боловсруулах үйлдвэр

Хаягдлын нэгдсэн санг ашиглах Монголын анхны уул уурхайн төсөл

Нарны эх үүсвэрийг эрчим хүчний шийдлийн нэг хэсэг болгон ашиглах зэргүүд багтана.

 
Баян Хөндийн төлөвлөсөн зураглал

ЯАГААД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

Эрдэнийн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор ирээдүйдээ хөрөнгө оруулж, үнэ цэн бүтээх боломжийг олгох юм.

Хувьцааны ханшийн ѳсѳлтѳѳр хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэнийг бий болгоно.

Давхар бүртгэлтэй компани тул ханшийн уналтаас хамгаалагдах давуу талтай.

Хувьцааны төвлөрлийн эрсдэл бага, нийт гаргасан үнэт цаасны 31%-ийг олон нийт, 33%-ийг хөрөнгө оруулалтын болон хувийн сангууд эзэмшдэг.

Түүнчлэн орд ашиглалтад орж, олборлолтоо эхлүүлбэл компани өөрийгөө бүрэн санхүүжүүлэх чадвартай болох юм.

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД

Тэргүүлэх андеррайтераар "БиДиСек ҮЦК", хуулийн зөвлөхөөр өмгөөллийн Сноу Хилл Консалтанси ХХК, Хамтрагч брокер "Мандал Капитал Маркетс" ҮЦК тус тус ажиллаж байна.

Андеррайтераар ажиллах “БиДиСЕК ҮЦК” ХК нь Андеррайтер, Брокер Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны 42 хувийг, бондын анхдагч зах зээлийн арилжааны 70.6 хувийг эзэлдэг бөгөөд Global Banking&Finance Review компанийн Global Banking Finance Awards 2021 шалгаруулалтад Монгол Улсын “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”, “ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”-иар шалгарсан хөрөнгийн зах зээлийн ТЭРГҮҮЛЭХ компани билээ.

Эрдэнийн хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК

Вэбсайт: www.erdene.com

Тэргүүлэх андеррайтар "БиДиСек ҮЦК" ХК

Вэбсайт: www.bdsec.mn

Утас: 7555-1919

Захиалга өгөх: https://dbx.bdsec.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.