Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 897, орон нутагт 2,729 тохиолдол шинээр батлагдаж, таван хүн энджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,628 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдсөн халдвар бөгөөд

  • 897 нь нийслэл хотод,
  • 2,729 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,300 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 962 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19,589 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,924 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,026
  • Хүндэвтэр- 4,430
  • Хүнд – 1,332
  • Маш хүнд - 222 хүн байна.