ФОТО: Эх дэлхийн өдрийг тохиолдуулан ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг тодрууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 22-ны өдөр. Жил бүрийн энэ өдрийг "Олон улсын эх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий даяар нэгдэж тэмцэх үүднээс "International Mother Earth Day"-г 2009 оноос хойш тэмдэглэж буй.

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Ирвэс хамгаалах сангаас санаачлан ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах гурав дахь удаагийн ёслолын ажиллагааг "Улаанбаатар Галерей"-д зохион байгууллаа. 

Шагнал гардуулах арга хэмжээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг нар оролцов.

2025 оны Ирвэстэй бүс нутгийн шилдэг 20 байгаль хамгаалагчаар

  • Архангай аймгийн БОГ-н БОХУАБ Ц.Мөнхбаатар, БОХУБ Б.Мөнхболд, БОХУБ П.Нямдаваа,
  • Монгол Алтайн Нурууны УТХГХЗ-ны БОХУБ С.Сакен,
  • Их Богдын БЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Гомбодорж,
  • Завхан аймгийн БОГ-н БОХУБ Ж.Гантөмөр,
  • Увс аймгийн БОГ-н БОХУБ Б.Рина, мэргэжилтэн М.Төгөлдөр,
  • Түргэн уулын ДЦГХЗ-ны идэвхтэн байгаль хамгаалагч Т.Сайнжаргал,
  • Мянган Угалзатын БЦГХЗ-ны мэргэжилтэн Ц.Баасанхүү,
  • Ховд аймгийн БОГ-н БОХУБ А.Ганцоож,
  • Тэнгис Шишгэдийн БЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Хишигбат,
  • Улаан Тайгын УТХГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Далайбаяр, БОХУБ Ц.Нямхүү, БОХУБ Э.Батзаяа, БОХУБ Э.Баяржаргал,
  • Хөвсгөлийн УТХГХЗ-ны байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр,
  • Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Н.Содбилэг; Ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс нар тус тус шалгарлаа.

Мөн Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Г.Мягмаррагчаа шилдгийн шилдгээр тодорлоо. Тэрбээр өнгөрсөн онд хулгайн анги хийхээр төлөвлөж байсан есөн бууг хурааж авч, дөрвөн хулгайн анг таслан зогсоосон аж.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг