Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 810, орон нутагт 2,828 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,638 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 810 нь нийслэл хотод,
  • 2,828 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,554 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 951 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,226 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,315 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10,397
  • Хүндэвтэр- 4,336
  • Хүнд – 1,180
  • Маш хүнд - 293 хүн байна.

Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй гэх тооцооллыг мэргэжлийнхэн анхааруулж байсан. Гэвч үүнээс хагас сарын өмнөөс халдварын тархалт ийнхүү огцом өсөж, өнгөрсөн зургаадугаар сарын оргил үеийн түвшинг даваад байна.

Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед хичээлийн эхэлсэн тул эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.