2021-2022 оны хичээлийн жил өнөөдөр эхэлж байна.
Цар тахлын нөлөөгөөр сургуулиудад нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Иймд теле нээлтийн хөтөлбөр бэлтгэж, өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 08:30 цагт үзүүлэх юм.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэндчилгээнд "Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг бид алдаж болохгүй. Урсан өнгөрч буй цаг мөч бүрийг ухрааж болохгүй учир хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна.
Хамгийн том ачааллыг нуруундаа үүрэх багш нартаа
Хариуцлагатайгаар хамтарч ажиллах аав ээжүүддээ
Хичээн зүтгэх оюутан залуус, сурагч багачууддаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!