Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна.
Өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.
Гэхдээ Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд автомашингүй тул төв замаар явахгүй.
Энхтайваны өргөн чөлөөнд “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа гарч байгаа.
Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгааг албаны хүмүүс. мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!