Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ.
Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпыг давж гарсан (Риод 159 улс оролцсон) талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс КОВИД-ын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос татгалзсан юм.
“Токиод 162 улс оролцохоор болсон нь үнэхээр бахархалтай байна. Сүүлийн 18 сар паралимпын наадмын бүх оролцогчийн хувьд үнэхээр амаргүй байлаа. Тамирчдаа паралимпод оролцуулахын тулд хийх ёстой ажил маш их байсан. Энэ нь манай менежментийн багийн хувьд гайхалтай хэрнээ их ядраасан сорилт байлаа” хэмээн Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрью Парсонс өгүүлжээ.
Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх бөгөөд Монголын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх юм хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.
Жич: Тэмцээний цагийг Улаанбаатарын цагаар бичсэн болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|