УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр коронавируст халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхныг вакцины гурав дахь тунд хамруулах шийдвэр гаргасан нь Девьта хувилбарын тархалттай холбоотой гэдгийг хэллээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт эерэг илэрч байгаа халдварын тохиолдлуудын 30 хувьд Дельта хувилбар илэрч байна. Мөн Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь
Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод НЭМҮТ-ээс шинжилгээ хийхэд
Дельта хувилбарын тархалт наадам хийсэн, олон жуулчин хүлээн авсан аймгуудад их байна. Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд есдүгээр сарын дунд үеэс эрс нэмэгдэх тооцоолол гарсан.
Дельта хувилбарын тархалтын үед вакцины үр дүн буурч байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ хувилбар Ухань хотын анхны хувилбараас илүү хүнд өвчлөл үүсгэж байгааг олон улсын жишээн дээр харж болохоор байгаа" гэдгийг хэллээ.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!