Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.08.13/

https://www.facebook.com/iKonNews/videos/362250435311483

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт ажилтанд эрүүл мэндийн ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарынхан хариу арга хэмжээг амжилттай үзүүлж байна. Амжилттай гэж хэлж байгаагийн учир нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод эндэгдэл нэмэгдээгүй.

Эрүүл мэндийн салбарынхан болон иргэд хамтран хичээсний хүчинд Улаанбаатар хотод энэ өдөр нас баралт бүртгэгдээгүйг онцолмоор байна.

Шинээр батлагдах тохиолдлын тоо буурахад нас баралтын тоо ч аяндаа буурдаг. Тиймээс иргэд байнга халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакцинжуулалтад хамрагдаж, халдвар авахгүй байх нь чухал гэдгийг хэлье" хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн "PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь улсын хэмжээнд өндөр буюу 15-20 орчим хувьтай байна.

 Харин Улаанбаатар хотын хэмжээнд авч үзэхэд сүүлийн үед 5 хувь руу дөхсөн байгаа юм. Эерэг эзлэх хувь 5-аас доош болоод ирвэл ДЭМБ-ын зөвлөснөөр халдварын хяналтад авсан гэсэн дүгнэлт хийх боломжтой

Гэхдээ сүүлийн үед халдвар тогтвортой нэмэгдэх хандлагатай байна" гэв.