Токио-2020 олимпын наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн байрлал тогтоох урьдчилсан харваа болж өнгөрлөө.
Үүнд манай улсын тамирчин Баатархуягийн Отгонболд 646 оноогоор 54 дүгээр байрт бичигдсэн байна. Ингэснээр Б.Отгонболд 1/32 хасагдах шатанд 11 дүгээр байраар шалгарсан БНХАУ-ын Ли Жиан Лунтай оноолт таарлаа хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Маргааш буюу олимпын наадмын хоёр дахь өдөр бокс, сагсан бөмбөгийн 3х3 төрөл, жүдо, ширээний теннис зэрэг спортын зургаан төрөлд манай улсын тамирчид ур чадвар, хүч чадал, цэц мэргэнээ сорино.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!