2021/10/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.93₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-5°
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
03:00
S31
-4°
04:00
S31
-4°
05:00
S31
-5°
06:00
S31
-5°
07:00
S31
-6°
08:00
S32
-6°
09:00
S32
-4°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Дэмбэрэл: Цаашид ДНБ-ийн зэрэгцүүлэх үнийг 2015 оноор тооцно

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх суурь оны шинэчлэлийн талаар ҮСХ-ны Үндэсний тооцоо шинжилгээ, судалгааны газрын дарга, эдийн засгийн ухааны доктор А.Дэмбэрэлтэй товч ярилцлаа.

- Дотоодын нийт бүтээгдэхүүний зэрэгцүүлэх үнийн суурийг шинэчилсэн гэж байна. Суурь он шинэчлэлийн ач холбогдол юу вэ? 

- Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) суурь шинэчлэх ажил нь ДНБ-ий аргачлал ангиллыг шинэчлэх, боловсронгуй болгох, мөн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ашиглах боломжийг олгодог давуу талтай. Суурь шинэчлэхтэй холбоотой тусгай судалгаануудыг явуулдаг. Тухайлбал, малын шимийн гарцын судалгаа, далд эдийн засгийн судалгаа,  аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны зардлын судалгаа, салбаруудын үйлдвэрлэгчийн үнийн судалгаа гэх мэт. Энэхүү судалгааны үр дүн болон бусад мэдээлэлд үндэслэн нөөц ашиглалтын хүснэгтийг суурь оноор шинэчлэн байгуулсан. Энэ нь бодлого боловсруулагч, шинжээчдэд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг илүү нарийвчлалтай судлах боломжийг олгодог юм. 

Манай улс өмнө нь ДНБ-ий тооцоонд 1967, 1986, 1993, 1995, 2000, 2005, 2010 онуудыг зэрэгцүүлэх суурь он болгон ашиглаж байсан.

Энэ удаа харин ДНБ-ий зэрэгцүүлэх суурь он "2010 он" байсныг "2015 он" болгон шинэчилсэн. Өөрөөр хэлбэл цаашид ДНБ-ийн зэрэгцүүлэх үнийг 2015 оноор тооцно гэсэн үг. 

ДНБ-ий зэрэгцүүлэх үнийн суурийг шинэчлэх асуудал нь дэлхийн бүх улсад статистикийн байгууллага нь хариуцаж хийдэг статистикийн үйл ажиллагаа бөгөөд тайлант үеийн эдийн засгийн бүтцийг харуулдаг статистик юм.

Ийнхүү зэрэгцүүлэх үнээр тооцох нь эдийн засгийн үйл ажиллагааг үнийн нөлөөгүй, бодит байдлаар хэмждэг. Ингэхдээ суурь оны үнийг хадгалаад явдаг хэрэг. 

- Дэлхийн улс орон суурь оныг хэрхэн тооцож явдаг вэ? 

- Бүх улс орнууд статистикийг үндсэндээ нэг арга зүйгээр тооцож, харьцуулдаг. Бараа, үйлчилгээний үнэ жилээс жилд өөрчлөгддөг тул суурь оны холбогдох үнийн жин тодорхой хугацаанд өөрчлөн шинэчилдэг.

Зэрэгцүүлэх суурь оныг тооцох хоёр арга бий.

  1. Тогтмол суурь он
  2. Өмнөх оноо суурь он болгох 

Дэлхийн 211 улс орны 141 (67%) нь тогтмол суурь оныг хэрэглэж, 70 (33%) нь өмнөх оноо суурь он болгох аргыг ашиглаж байна.

Өмнөх оноо суурь он болгох арга нь сүүлийн үеийн мэдээлэл шаарддаг. Өөрөөр хэлбэл мэдээллийн чанар өндөр түвшинд байх ёстой тул хүн хүч, санхүүгийн ихээхэн нөөц шаардлагатай байдаг. Иймээс хөгжингүй орнууд уг аргыг нэвтрүүлсэн байдаг. Манай улс тогтмол суурь он болгох аргыг ашигладаг. 

- Тэгэхээр манай улсын эдийн засаг шинэчилсэн суурь он болох 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ямар түвшинд явж байгаа вэ? 

- Манай улсын эдийн засаг 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 26.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.5 хувиар буурсан. Жинхэнэ гүйцэтгэл нь наймдугаар сард гарна. Мэдээж хэрэг цар тахлын нөлөө орсон.

График: ДНБ, жилийн өсөлт, бууралт

 

ДНБ-ий үйлдвэрлэлийн арга талаас уг бууралтад уул уурхай, олборлолтын салбар болон үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн. Харин эцсийн ашиглалт талаас ДНБ-ий бууралтад хөрөнгийн нийт хуримтлал голлон нөлөөлсөн. 

ДНБ-ий суурь оныг шинэчилснээр ДНБ 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.5 их наяд төгрөгт хүрч, улмаар нэг хүнд ногдох ҮНО 10.2 сая төгрөгт хүрсэн.

ДНБ, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 26.7 их наяд төгрөг

Үндэсний нийт орлого (ҮНО) 33.7 их наяд төгрөг

Нэг хүнд ногдох ҮНО, оны үнээр 10.2 сая төгрөг

- Суурь оныг шинэчилснээр ямар салбарууд эдийн засагт голлож оролцохоор байгаа вэ? 

Ийнхүү шинэчилснээр уул уурхай, олборлолт болон үйлчилгээний салбар эдийн засагт голлох оролцоотой байна. Нийлээд 64.2 хувийг бүрдүүлж байгаа. 

График 2. ДНБ-ий салбарын бүтэц, хувь

 

Түүнчлэн ДНБ-ий эцсийн ашиглалт талаас өрхийн эцсийн хэрэглээ 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос 0.5 хувиар нэмэгдсэн.

Өрхийн хэрэглээнд,

  • Хүнс, согтууруулах бус ундаа хэрэглээний зардал 9.3 хувиар,
  • Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний зардал 15.3 хувиар нэмэгдсэн бол бусад зардал 5.3 хувиар буурсан байгаа юм. 

Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал 2019 онд 14 хувиар өсөж байсан бол 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 20.7 хувиар буурлаа. Үүнд барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн бууралт нөлөөлсөн. 

- Ярилцсанд баярлалаа. 

x