Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад анх удаа бүрэн даатгагдсан дижитал хөрөнгийн бирж нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 8
Сурталчилгаа

Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаагаар 2027 онд дэлхийн ДНБ- ийн 17% тай тэнцэх хэмжээний хөрөнгө дижитал буюу токен хэлбэрт шилжинэ гэх судалгаа бий. Энэ нь ирээдүйд дэлхийн санхүүгийн дэд бүтэц өөрчлөгдөж, блокчейнд суурилсан хөрөнгийн харилцаа эрчимтэй хөгжиж байна.

Тэгвэл өнөөдөр Shoppy.mn-ийн үүсгэн байгуулагч Интелмайнд групп дотоод, гадаадын санхүүгийн болон крипто салбарын экспертүүдтэй хамтран төв Азийн бүс нутагтаа анх удаа 30 сая ам.долларын сангаар даатгагдсан “Coinhub” дижитал хөрөнгийн биржийг нээжээ.

 

Даатгагдсан арилжааны бирж гэдэг нь кибер халдлага, системийн доголдол, дижитал хөрөнгө алдагдах зэрэг эрсдэлүүдээс давхар хамгаалах үйлчилгээ юм.

COINHUB дижитал хөрөнгийн бирж дээр дэлхийн хамгийн их эрэлттэй койнууд байршиж эхэлж байгаа бөгөөд сар бүр санал асуулгын үндсэн дээр нэг койн нэмнэ гэдгээ мэдэгдлээ.

Мөн тус биржийн (CHB) койн анхдагч зах зээлийн захиалгаа нэгж бүрийн 30 төгрөгөөр  авч эхэлсэн ба энэхүү захиалга нь өнөөдөр 11 цаг 40 минутанд нээгдэж 7 сарын 10-ны 17 цаг 00 минутанд хаагдах юм. Энэхүү койны давуу тал нь биржийн арилжааны цэвэр шимтгэлийн орлогын 70%-г койн эзэмшигч нарт сар бүр ногдол орлого болгон хуваарилах юм. Хэрэглэгч та хамгийн ихдээ 9 сая төгрөг буюу 300 мянган койн захиалах боломжтой ба захиалга 150 сая ширхэг CHB койн буюу 4,5 тэрбум төгрөгт хүрэхэд хугацаанаасаа өмнө захиалга хаагдана гэж компани зүгээс мэдээллээ.

 

COINHUB бирж нь бүс нутагтаа анхны бүрэн даатгагдсан, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан крипто бирж болж байгаа тул 2023 он гэхэд Төв Азидаа арилжааны хэмжээгээр эхний гуравт орох зорилго тавин ажиллаж байна.

 

Танилцуулга татах линк: https://drive.google.com/file/d/

Website : www.coinhub.mn

FB page: www.facebook.com/Coinhub

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.