Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын төвийн дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 350 мянган ам метр талбайн хог хаягдлыг тавдугаар сарын 18-наас цэвэрлэж, тээвэрлэжээ. Уг ажил энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар дараах байршлуудад хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг гүйцэтгэснийг мэдээллээ.

  • Сонгинохайрхан дүүргийн 24, 32 дугаар хороо, Бумбатын рашаан, Эмээлт орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал
     
  • Хан-Уул дүүргийн 10, 16, 21 дүгээр хороо, Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, Нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал
     
  • Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүсэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэлээ хэмээгээд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хоггүй цэвэр орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалав.

зураг
 
зураг