Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Унгарилыг багасгахаар 284 эм улиасанд тарилга хийгээд байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зарим асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал “Шарилжгүй Улаанбаатар-6” аяны хүрээнд нийт 4,465,510 метр квадрат талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэсэн байна.

Нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2,500 ширхэг улиасанд үр хөврөлийг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийжээ. Ингэснээр эм улиасны унгарил/Бидний хэлж заншсанаар модны цагаан хөвөн/ эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг байна.

Мөн нийт 20 гудамж, замд 289,000 метр урт ан цав, заадас засварлах ажил хийж гүйцэтгэн, төлөвлөгөөг давуулан биелүүлжээ. Авто замын нүхэн эвдрэлийг асфальт-бетон хольцоор засварлах ажил 56 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.